УИХ-ын чуулганы 2012 оны хоёрдугаар сарын 16-ны Пүрэв гарагийн буюу намрын чуулганы сүүлчийн нэгдсэн хуралдаан үдээс хойш 15 цагаас эхэллээ.
УИХ-ын дэгийн тухай хуулиар намрын чуулганы хаалтын ажиллагаа хоёрдугаар сарын 10-нд болох байсан боловч зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэвэл зохих хэд хэдэн хуулийг баталж амжаагүйгээс болж УИХ-ын даргын захирамжаар долоо хоног сунгасан нь өнөөдөр дуусгавар болж байгаа билээ. Тиймээс Орон нутгийн сонгуулийн тухай хууль, хууль хяналтын байгууллагын шинэчлэлтэй холбоотой багц хууль, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг улс орны амьдралд чухал үүрэгтэй хуулийг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд ээлжтит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэгдсэн хуралдаан дээр тавьсан юм.
Чуулганы хаалтын хуралдаанаар нийгмийн чиглэлээрх бодлогын чанартай хэд хэдэн гол хуулийг хэлэлцсэний нэг нь Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулиудын төслийн анхны хэлэлцүүлэг байв. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр хуулийн төсөлд байсан боловсролын салбарт ажиллаж буй туслах ажилчид болох тогооч, цэвэрлэгч, мужаан, галч зэрэг хүмүүст олгох урамшуулалтай холбоотой заалт хасагдсан байснаас болж гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөсөн юм. “Хамгийн хүнд, хар бор ажил хийдэг ч нэн бага цалин авдаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн зарим гишүдийн шүүмжлэлд “Бодлогын хувьд гол нь багш нараа дэмжихэд анхаарсан, бага цалин хөлстэй бусад хүмүүсийн хувьд 4-р сард Засгийн газраас санал оруулна гэж тохирсон” тухайгаа НББСШУ-ы Байнгын хорооны дарга А.Тлейхан тайлбарласан юм. Энэ асуудлыг удтал хэлэлцээд НББСШУ-ы Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нийт гишүүдийн саналыг хураасны дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн дэвшүүлсэн горимын саналаар боловсролын салбарын ажилтан, ажилчдыг хот, хөдөө, албан тушаалаар нь ялгаварласан зарим заалтыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн НББСШУ-ны Байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ы Байнгын хороонд шилжүүлэв.
Намрын чуулганы хаалтын өдөр олон нийтийн хамгийн их анхааран хүлээж байсан "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хээлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувийн саналаар баталсан юм. Энэ төсөл батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг иргэд үнэ төлбөргүй эзэмшиж, 10 хувийг нь аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжихаар болж байна. Иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлнэ гэж үзвэл Засгийн газар түүнийг нь нэг сая төгрөгөөр үнэлэн худалдан авах юм. Нэг үгээр хэлбэл, нэг сая төгрөг, 1072 ширхэг хувьцаа хоёрынхоо аль нэгийг авах сонголт иргэдийн хувьд нээлттэй үлдэж байна.
Төслийг хэлэлцэх үеэр Байнгын хороон дээрээ цөөнх болсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Төслийг яг энэ чигээр нь баталбал Монголын нэлээд хүн, түүний дотор 160 гаруй мянган оюутан залуус, нийт хүн амын 40 хувийг эзэлж буй орлолго багатай иргэд Тавантолгойгоос хувь хишиг хүртэж чадахгүй хоцорч, боломжийн орлоготой цөөн хувь нь л хувьцаатай үлдэнэ. Байнгын хорооны судалгаагаар хүн амын ихэнх нь буюу талаас илүү хувь нь мөнгөө бэлнээр нь авна гэсэн байсан, энэ бол эх орны баялгийг шударга бусаар хуваарилна гэсэн үг. Ягаан, цэнхэр тасалбар ингэж л алга болсон шүү дээ. Түүнийг давтахгүй шүү гэчихээд дахиад л давтах нь ээ...” хэмээн анхааруулж байв. Гишүүд Эрдэнэс Тавантолгойн зах зээлийн чадамж, олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадвар зэрэг олон асуудлаар асуулт тавьж хариулт авсны эцэст 76,1 хувийн саналаар дээрх тогтоол батлагдсан юм.
Энэ өдрийн хуралдаанаар мөн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүдийн анхны хэлэцүүлгийг хийж, сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлэх зорилгоор импортоор оруулж буй сонгогчийн бүртгэл хөтлөх, санал хураах, тоолох, дүн гаргаж нэгтгэх зориулалт бүхий сонгуулийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо. Түүнээс гадна Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг дэмжсэн юм. Эдгээр тогтоолыг хэрэгжүүлэх эх үүсвэр нь 2012 оны төсвийн тодотголоор 2-р сарын 1-нээс төсөвт суусан байгаа тул 2012 оны төсвийн тодотгол батлагдсан өдрөөс эхлэн тогтоол хүчин төгөлдөр байхаар санал хурааж, гишүүдийн олонхийн саналаар дээрх хоёр тогтоол дэмжигдсэн юм.
Намрын чуулганы хаалтын өдөр хамгийн сүүлд хэлэлцэн шүийдвэрлэсэн асуудал бол "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" УИХ-ын тогтоолын төсөл байсан бөгөөд энэ асудлыг анхны хэлэцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг гишүүдийн 72,3 хувь нь дэмжлээ. Уг тогтоол батлагдсанаар улсын төсвийн алдагдал, төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 300 тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн бөгөөд 2012 оны төсвийн тодотгол батлагдсан өдрөөс эхлээд тогтоол хүчин төгөлдөр байхаар шийдвэрлэсэн юм.
Ийнхүү улс орны нийгмийн амьдралд чухал үүрэгтэй хэд хэдэн хуулийг хэлэлцэн баталсан нэгдсэн хуралдаан түр завсарласны дараа УИХ-ын намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлснээр нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.