5-р сарын 6-10
Хэдийгээр эхний хэдэн өдөр хаврын бүрхэг тэнгэр шиг сэтгэл санаа тавгүй. Тэгэх минь ч яалаа даа гэсэн шаналангаар дүүрэн байсан ч байдалдаа дасч, эвлэрэв. Эрүүл ухаанаар бодит байдал дээр нь харахаар Монгол Улс маань шоронжсон орон болчихсон мэт санагдаад өөрийн мэдэлгүй айдас төрж эхэлсэн. Гавъяат эдийн засагч, Чингэс хааны одонт, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт анхлан хууль зүйн дэд сайдаар ажиллаж дараа нь 1992-2008 он хүртэл тасралтгүй таван удаа УИХ-ын гишүүн, нэг удаа спикерээр сонгогдож хоёр ч удаа ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Цэндийн Нямдоржийн гол дүрд нь тоглож боловсруулалцсан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль ийм байдлыг нэгэнт бий болгожээ. Үүнийг олон залуусын ярьсан хэлснээс сонсоод учиргүй цочирдов. Хатуу самар гэж зарим нь өхөөрдөж, бодлогогүй, боловсролгүй хэмээн өөр нэг нь өөнтөглөж, өөрөө шударга үнэний төлөө бол хэнтэй ч үзэлцэхэд бэлэн хэмээн хашгирдаг “тагнуулч” сайд маань арай л хатуу хууль боловсруулж, парламентаар батлуулжээ. Амьдрал дээр хууль яаж завхарч байгааг хэдхээн жишээгээр хэлье л дээ.
1.2008 оны 12-р сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Г учир битүүлгээр амь насаа алджээ. Түүнтэй өдөр нь хамт баардсан Энхжаргал, Энхбаяр нарыг сэжигтнээр эхлэн татаж яллагдагчаар цагдан хорьжээ. Гэрчийн мэдүүлэг нь байнга зөрдөг. Нотлох баримтгүй. Хохирогчийн явсан маршрутыг нарийн тогтоогоогүй мөртлөө хоёр жил таван сар цагдан хорьж 17 удаа СХД-ийн шүүхээр хэргийг нь хэлэлцжээ. Сүүлдээ дүүргийн цагдаагийнхан хүчрэхээ байсан тул УМБГ-ын хоёр ч мөрдөн нэмэгдэн мөрдөн байцаасан байгаа юм. Гэвч 18 дахь удаагийн шүүх хурлаас дахиад л нэмэлт байцаалтанд буцааж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хийхдээ цагдаа нар алдаа гаргаснаас тэр. Тэрнээс болоод дөнгөж 18 нас хүрсэн залуус 2.5 жил цагдан хоригдож бас болоогүй цагдаагийн дарамт үзжээ. Ц.Нямдоржийн хууль иргэдийг ингэж л хохироож байна.
2.Сэжигтэн Г.Отгонбаатар гурван найзтайгаа гагнуурын аппарат хулгайлжээ. Хоёр нь газар дээрээ баригдаж хоёр нь зугатаажээ. Хохирогч аппаратаа авч хохиролгүй үлдсэнээ мэдүүлсэн байна. Гэтэл цуг зугатаасан найз нь оргон зайлж Г.Отгонбаатарыг БГД-ийн мөрдөн байцаагч Ганцад цагдан хорьжээ. Аав ээж, эгч нь батлан даах хүсэлт гаргаад ч нэмэр болсонгүй. Зугатаасан залуугаас хэргийг нь тусгаарласан тул шүүхээр ялаа сонс гээд суулгаад л байж. Ц.Нямдоржийн цагдаа нартаа олгосон гажуу эрхүүдийн нэг нь үзэмжээрээ цагдан хорих. УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд эрхээ зөрчүүлсэн иргэн гомдол гаргавал байцаагч нь зууна. Энэ бол нийтлэг байдал. Монгол орон шоронжсон улс болж байгаа гол шалтгааны нэг нь энэ дээ.
3.Танхайн хэргээр хүнд хөнгөн гэмтэл иргэн Б учруулжээ. Батлан даах хүмүүс нь байсаар байтал мөрдөн байцаагч сэжигтнээр татангуутаа 14 хоног шууд цагдан хорьжээ. Бүр өмгөөлөгчгүй мэдүүлэг өг. Хохирогчийнхоо төлбөрийг төл. Надтай танайхан уулзаад байвал даалтанд гаргаж болох юм хэмээн гарч болох хүмүүстэйгээ хамт байхад нь ятгаж, сэтгэлзүйн дарамт үзүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар ийм байдал гаргахыг шууд хориглосон ч амьдрал дээр хэрэгждэггүй. Тэрнээс нь болоод ч тэр үү Ганцын цагдан хорих төв үргэлж хүнээр дүүрэн.
Сайд Ц.Нямдорж ч хоригдогсдын тоог нь сонсоод эрүүгийн нөхцөл тайван, хууль хэрэгжиж байна хэмээн өөрийгөө хуурдаг юм билээ. Тоо чанар хоёрт ялгаа бийг бараг мэддэггүй түүнд хүний эрх, хувь заяа хамаатай биш байх л даа.
4.Автын хэрэгт сэжигтнээр татагдсан иргэн М-ийг цагдан хоригдож байхад нь хүн амины хэрэг тулгажээ. Тэр үед нэг жил долоон сарын өмнө зодсон залуу нь нас барсан байгаа юм. ЭХ-ийн 216-2-оор ял сонсох байсан М гэв гэнэт л алуурчин болох нь тэр. Мэргэжилдээ дэндүү гаршсан гэхээсээ илүү үзэмжээрээ хэрэг үүсгэх эрхийг Ц.Нямдоржийн боловсруулсан Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх хууль цагдаад ингэж л өгчих гээд байгаа юм.
Эдгээр нь энгийн хэдхээн жишээ. Монгол Улсын хэмжээнд эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоосон. Хүний эрх наранд ч, нарсанд ч зөрчигддөггүй гэж дарга нар донгосдог. Шоронд хоригдож байгаа 13000 хоригдлын хэргийг маш нарийн тогтоож, нотлох баримттайгаар шийдсэн гэж зуун хувь итгэхэд бэрх шүү. Дайны дараа ХБНГУ-ыг хоёр салгах үед зүүнд нь их хатуу эрүүгийн хууль үйлчилдэг байжээ. Бараг арван хүний нэг нь хэрэгтэн болоход хүрэнгээ алдаж. Гэтэл Баруунд нь хүний эрхийг дээдэлж, амьдрах баталгааг нь хангаад байдаг. Дандаа бусдаас хуулах дуртай монголчууд маань сайныг нь биш саарыг нь авсан нь өнөөгийн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд оруулсан тэрэнтэй яг апидлхан юм шиг өөрчлөлтүүд. Эгзэг нь таарч, “тагнуулч” сайд Ц.Нямдорж автори нь болжээ. Хууль хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн байх хэрэгтэй биз. Харин хүн бүрт тэгш үйлчлэх ёстой баймаар. Энэ зарчим харин энэ сайдын үед хамгийн ихээр алдагдсан, алдагдсаар байгаа нь л бодит үнэн нь юм даа. Ганц худагт хоригдсон эхний таван өдөр надтай хуучилсан, бас өргөдөл энээ тэрээгээ бичүүлсэн залуусын үйлдсэн хэрэгт оноосон, оноохоор төлөвлөсөн ялын төлөвлөгөөг нь сонсоод өөрийн эрхгүй ийм бодол төрсөн. Шударга төрх үзүүлэх гэж заримдаа аргаа бардаг сайдтанд шоронжсон Монгол, аавыгаа, ахыгаа, дүүгээ, эгчээ, ээжээ, ханиа суллагдахыг нь хүлээн бэтгэрч суугаа хүмүүсийн зовлон хамаагүй л дээ. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг Ц.Нямдоржид 13000 хүний зовлон шаналангаар нэр төртэй явах нь илүү хэрэгтэй юм ч билүү хэн мэдлээ. Шударга байх хэмжүүр ч өөр юм даа хорвоо гэж.
Баяд эрийн батлуулсан хуулийн дагуу хохирогч, гэрчийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа нар хийхээс байнга залхуурдаг. Тиймээс сэжигтэн, яллагдагчаар татагдсан иргэнийг мөрдөн байцаалт дуустал цагдаа нар хугацааг нь дураараа сунган хорьдог. Хүндэвтэр хэргийг дөрвөн сар, хүн амины болоод онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэнийг 2.6 жил цагдан хорьдог. Удаан хоригдоод ирэхээрээ хэн ч гэсэн хувь заяатайгаа эвлэрч бууж өгдөг. Үүнээс болоод нотлогдоогүй хэргээр ял авсан тохиолдол нэг биш удаа гарсан шүү. Фүүдлэндийн хэрэг бол хамгийн том нь доо. Бас онц хүнд гэмт хэрэгт сэжигтнээр 2.6 жил цагдан хорьчихоод өрөөнд авчирч архи уулган эрүүлжүүлээд буцаад хийчихдэг зэвүүн аргыг цагдаа нар хэрэглэдэг аж.
Хам хэрэгтэн нь зугатаагаад алга болчихоор ганц барьснаа олтол нь цагдан хорьдог. Олдохгүй бол хэргийг нь тусгаарлаж шийддэг. Зугатаасан нь ял завшаад зогсохгүй шүүхээр эхэлж шийтгэгдсэн нь бүгдийг нь дааж ял авдаг. Заримдаа бүр ч илүү чанга ял сонсдог. Дараа нь зугатсан нь олдлоо ч өршөөлийн хуульд бас хуулийн тэгшитгэлд илүү амархан хамрагддаг нь нийтлэг болжээ. Хоригдож байгаад нь бүх ялыг нь үүрүүлээд тулган тасладаг нь бас л нийтлэг дүр зураг нь шүү гээд хэлбэл гүтгэсэн болохгүй байж мэднэ.
Монгол Улсад 800 орчим өмгөөлөгч бий. Гэвч хохирогч, ялтан хоёрын аль нь ч өмгөөлөгчдийнхөө үйлчилгээнд талархаж бас сэтгэл ханамжтай үлддэггүй. Өмгөөлөх эрх ч манайд зуун хувь нээлттэй биш байна гэж гомдоллогсод бий. Хэрэгтэн нь ялаа аваад явчихаар хохирогч нь хохирлоо төлүүлсэн юмгүй хохироод л хоцордог. Ямар хоосон хүнээс хоёр дэлдгэрийг нь авалтай нь биш. Ингээд нэрлэвэл олон болохгүй юмыг бичиж болох байна.
V Людовик гэх нэгэн хэнээтэй хаанаас “төр гэж юу вэ гэж асуухад би л байхгүй юу” гэж өвчигнөсөн байдаг. XXI зуунд шоронжсон Монголыг хэн бий болгож, хуулийн харгис хатуу дарангуйлал тогтоосон юм бэ хэмээн зээнцэр нь асуувал өвөө нь л байхгүй юу гэж Ц.Нямдорж хэлж мэдэх л эр дээ. Харин Монголд үнэхээр хууль хэрэгждэг болгосон бол түүнд алтан хөшөө босгож болох юм шүү.
5-р сарын 3-12-ны хооронд мөрдөн байцаагч Б.Гантулга нэг ч удаа харагдсангүй. Өмгөөлөгч төдийгүй ах дүүсдээ хүртэл таг мартагдаж асрамжийн газар очсон хүн шиг хаягдмал нэгэн болж хувирлаа. Камер хамуудтайгаа ярилцаж байгаад цагдан хорих 14 хоногийн хугацааг сунгавал шууд өлсгөлөн зарлахаар шийдсэн юм. Нүүрэндээ бараг сорвигүй миний бие магнайнхаа хянган дээр гүн сорвтой болж, чихэндээ цохиулснаас гадна ноолууран цамцаа уруулж бас хар срочкоо цусаар будуулсан. Бүх баримт нь бий. Гэтэл байцаагч Б.Гантулга тэр үед чамайг ямар ч шарх сорвигүй байсан гэж ахлах дэслэгч, хорооны цагдаа Д.Пүрэвсүрэн хэлсэн хэмээн гүтгэх шахсан шүү. Тэр надтай 3-р сарын есөнд биш 5-р сарын 3-нд уулзсан юм. Одоо ч сорви нь бий л дээ. Цустай цамц, өмдөө угаагаагүй хадгалсан, нүүрэндээ цохиулснаас болж нүдний хараанд нөлөөлсөн үгүйг нь “Хатагтай” эмнэлэгт үзүүлсэн баримт бас байгаа болохоор харилцан зодооноор Эрүүгийн хуулийн 99.1-ээр зүйлчлэх ёстой байсан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж өлсгөлөн зарлахаар бэлтгэж эхлэв.
Хаврын тарчигт гурван аяга цай, тал талх, хоёр аяга бантан идэж өлөө дарсан ч яалаа, дараагүй ч яалаа. Адилхан болохоор эхлээд нойтон, үргэлжлүүлээд хуурай өлсгөлөнд орохоор зориглов.
Василь Быковын Өглөө болтол тэсэхсэн туужид гардагтай адил батлан даалтанд гаргатал нь гүрийнэ дээ гэсэн бодолтойгоор байцаагчаа хүлээж байна. Одоо Пүрэв гарагийн 13 цаг 30 минут болж хоолны тэрэг ойртон ирж явна. Гэв гэнэт эргэлтэнд гэж нэрийг маань дуудав. Хажуугийн камерын Отгонбат гэх согтуудаа машин барьж яваад хүн дайраад алчихсан залуутай хамт доошоо буув. Ахиад л нэг камерт арваад хүнтэй хамт хийгээд хэсэг саатуулав. Зайлшгүй өгөх шаардлагатай тул бичсэн материалаа гурав тасдан хуйлж эхэллээ. Цуг байсан хоёр залуу ч туслав. Өлсгөлөн зарласан тухай мэдээ бэлтгэчихсэн байсан юм. Даанч уулзалтын өрөөний шүдэнзний мод ч багтахааргүй нүхээр орсонгүй. Дундаа хашлагатай хоёр ханыг нь дагуулан зассан гуч гаруй порчикоор сэжигтэн, яллагдагч, хоригдлууд хашгирах нь холгүй эргэлтээр ирэгсэдтэйгээ ярилцаж байлаа. Нагац бид хоёр ч боломжоороо хэл авалцав. Байцаагч 4 хонуулаад даалтанд гаргана гэжээ.
Надад гомдолтой хохирогч, гомдсон төр маань уучлалт гуйчихвал өргөдлөө авч хохирлоо төлүүлэхээ нагацад маань хэлжээ. Би итгэсэн ч үгүй. Хэлсэндээ хүрвэл сайн л биз. Харин худлаа ярьсан байвал юм нэгээр дуусалгүй олон сум гарздана даа гэсэн шүү юм бодоод амжив. Миний буу бол мэргэжил маань. Харин сум нь хэзээ ч дуусахгүй хэвлэн нийтлэх эрх чөлөө маань билээ. Хэрвээ буруу тийшээ эргэвэл бүхий л боломжоороо энд тэндгүй галын цэг нээж үгэн сумаар хэнийг ч хамаагүй шүршинэ гэсэн зориг, зорилго надад байлаа.
Ер нь дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой болчихсон юм чинь яасан ч яахав дээ. Шороонд л намайг булахгүй юм бол миний боловсрол, мэргэжил, бичих авъяасыг хэн ч үгүй хийж чадахгүй юм чинь гэсэн адын бас шидийн бодол толгойноос салахгүй байсан юм. Тэгээд л намайг үргэлжлүүлэн хоривол өлсгөлөн зарлана. Энэ энэ утас руу хэлээрэй гэж зургаан утасны дугаар өгөөд амжлаа. Юмыг яаж мэдэхэв. Нагацтай ярих, хэлэх зүйлээ ойлголцож ярилцаад амжив. “Дуусгаад!” командаар хамгийн түрүүнд гарч, нагац ч хамгийн эхэнд тортой зүйл өгүүллээ. Ганцын эргэлтэнд гаднаас хоол хүнс оруулахгүй. Зөвхөн ТҮЦ-нээс нь худалдан авч хоригдож байгаадаа өгдөг дүрэмтэй. Захисан зүйлсээс дэвтэр, бал нь дууссан тул авч чадаагүй бололтой. Баахан идэх юм л өгүүлсэн байв. 650 гаруй хүнд эргэлт ирлээ гэхэд бүгд л тэр ТҮЦ-нээс бараа авна. Тэгэхээр долоо хоногийн хоёр өдөр овоо мөнгө эргэдэг, ордог нь тодорхой. Харин ШШЕГЕ-ын 0461-р ангийн дансанд уу эсвэл хэн нэгэн даргын халаасанд уу?
Эрх чөлөөгүй болохоор эрэн сурвалжлаад олчихож чадахгүйдээ бас л гутрав. Нагацаа харж, нааштай мэдээ сонссондоо овоо хөнгөрчихсөн явсан сэтгэл маань ахиад л шаналангаар дүүрлээ. Камертаа орж явахдаа хүнд гар хүрсэн, хоригдсон, яллагдагчаар татагдсан тухайгаа эхлээд зөвхөн өөрөө л дэлгэж бичсэн нь дээр юм байна гэж нэг мөр шийдлээ. Үнэн юм үнэнээрээ байх сайхан даа.
Үргэжлэл бий...
Л.ПҮРЭВНЯМ
/ Гоо маралын шагналт сэтгүүлч /
www.shuum.mn