logo
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэлээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэлээ

2012/02/18
Иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
    УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн дээрх нэр бүхий хүмүүсийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дараах зүйл, заалтуудаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.
Дээрх нэр бүхий хүмүүсийн мэдээлэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2,  Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.
Уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  энэ оны гуравдугаар сарын сүүлийн хагаст болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш