logo
Японы 125-р эзэн хаан Акихито 1500 жилийн түүхтэй хааны гэр бүлийн удмын залгамжлагч

Японы 125-р эзэн хаан Акихито 1500 жилийн түүхтэй хааны гэр бүлийн удмын залгамжлагч

2012/02/18
Японы эзэн хаан Комацу Акихито өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон байгалийн гамшиг, Цунами болон цөмийн хямралын дараа ард түмнээ зоригжуулах үүднээс телевиз болон, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр  мэдэгдэл хийж байсан. Урд нь өмнө нь ямар ч эзэн хаан ингэж байгаагүй юм. Комацу Акихито Японы 125-р эзэн хаан бөгөөд 1500 жилийн түүхтэй хааны удмын залгамжлагч юм. Тэрээр 1959 онд ханхүүгээр өргөмжлөгдөж, Мичико Шодатай гэрлэсэн. 1989 онд эзэн хаан Хирохито таалал төгссөний дараа Японы эзэн хааны титмээ хүлээн авсан юм. Акихито нь эзэн хаан Хирохитогийн 5 дахь хүүхэд, ууган хүү, хаан ширээ залгамжлагч юм. Японы уламжлалаар эзэн хааны нэрийг бүтнээр нь хэлэхийг цээрлэдэг тул Эзэн хаан Акихито эсвэл зүгээр эзэн хаан гэж өргөмжилдөг байна. Японы эзэнт гүрэн Дэлхийн 2-р дайнд ялагдаж шинэ Үндсэн хуультай болсноор Эзэн хааны эрх мэдэл бага зэрэг буурсан. Акихито газрын теннис тоглох дуртай, далайн ургамал, амьтан судлах дуртай нэгэн аж. Эзэн хаан 2003 онд түрүү булчирхайн хавдар туссан нь оношлогдож, түүний  бие сүүлийн хэдэн жил чилээрхүү байсан ч тэрээр өвчнөө ялан дийлсэн юм. Эзэн хаан  Акихито болон хатан хаан Мичико Шода нар нь гадны 18 улс болон Японы 47 мужаар айлчилж, хааны удмын гэр бүлийг Японы ард түмэнтэй хамгийн их ойртуулсан гэр бүлд тооцогддог юм. Мөн дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа түрэмгийлж, эзлэн захирч байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улсуудын ард түмнээс уучлалт гуйж, дайн болж байсан газруудаар айлчилж, АНУ зэрэг дайтагч талуудынхаа амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлснээр түүний нэр хүнд дэлхий дахинд өссөн юм. Сонирхуулахад эзэн хааныхаа төлөө яахаас ч буцахгүй, бууж өгөхийнх оронд эзэн хааныхаа төлөө амиа егүүтгэдэг байсан Японы эзэнт улсын үнэнч, сахилга баттай цэргүүдтэй тулалдахад амаргүй байсан талаар дэлхийн 2-р дайнд оролцож байсан АНУ-ын цэргийн дээд албан тушаалын ахмад дайчин дурссан байдаг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш