logo
Лас Вегаст “Зүрхний шигдээс” өвчин үүсгэдэг ресторан ажиллаж байна

Лас Вегаст “Зүрхний шигдээс” өвчин үүсгэдэг ресторан ажиллаж байна

2012/02/18
Америкийн Лас-Вегаст “Зүрхний шидээс” гэдэг нэртэй грилдэж шарсан махаар үйлчилдэг хоолны газар байдаг. Хэт их таргалалттай эсвэл гэнэт хэт их илчлэгтэй хоол  идэж, зүрх муудсан үйлчлэгч нар тэндээс шууд эмнэлэгт хүргэгдэх тохиолдол байдаг аж. Сонирхолтой нь хоолны газрын үйлчлэгч нар нь бүгд сувилагчийн хувцас өмссөн. Рестораны эзэн их эмчийн хувцас өмсч үйлчилгээ үзүүлдэг байна. Зарим тохиолдолд бие нь эвгүйрсэн үйлчлүүлэгч нар түүнийг эмч гэж андууран тусламж хүсдэг ажээ. “Зүрхний шигдээс” нэртэй грил ресторанд “Амттай л бол.....үхсэн ч яахав” гэдэг реклам явдаг байна. Тэд 3 давхар эсвэл 4 давхар үхрийн махан бүүргэрээр үйлчилдэг. Гэхдээ эзэн нь хүмүүсийг жигшээж, цаашлаад таргалуулдаг түргэн хоолноос татгалзахад нь туслах зорилготой ийм төрлийн ресторан ажиллуулдаг гэж хэлжээ. Учир нь рестораны эзэн урд нь зөв зохистой хоол идэж уухад зөвлөдөг компанид ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ. Гэхдээ тэд бүүргэртээ байцаа хавчуулдаггүй байна. 29 настай Блэйр Ривер одоо 230 орчим кг жинтэй, байнгын үйлчлүүлэгч. Тэрээр уг рестораны рекламанд тоглоод авчээ. Уг ресторан 350 паунд буюу ойролцоогоор 175 кг жинтэй хүмүүст үнэгүй үйлчилдэг байна. Шинэ санаа, шинэ боломж, шинэ менежмент бизнесийн амжилтын үндэс гэдэг үг энэ ресторанд хэрэгждэг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш