Афганистаны Мазаре Шариф гэдэг бяцхан хүү хоол тэжээлийн дутагдалд орж, ядарч туйлджээ. Тэрээр усгүйтлээс болж биеийн эсэргүүцэлгүй, ядранги болсон. Тэрээр 3 настай боловч 6 сартай хүүхдийнх шиг хэт бага жинтэй. Их бие нь толгойгоо даахгүй болсон байна. Дайн байлдаан, дотоод үймээн самуунаас болж, хоол хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт тасалдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ даруй 80 хувиар өссөнөөс иргэдийн амьдрал доройтож, Афган даяар 15 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ. Хоол тэжээл хомс, ядуу зүдүү байгаагаас дөнгөж төрсөн эхчүүд хүүхдээ хооллох сүүгүй болоод байна. Гэхдээ азтай хэд нь энэ хорогдох байранд ирж амь зогоож байна. Асрамжийн газар ирж чадаагүй 30 гаруй мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж өлбөрч үхэж байна. 2 сартай боловч дөнгөж 2.5 кг жинтэй хүүгийн эх нь мөн хоол тэжээлийн хомсдолтой байснаас хүүхэд нь үе мөчний гажигтай төржээ. Түүний ярьж байгаагаар 2 хүүхдээ алдсан бөгөөд энэ удаад хүүхэд нь амьд гарах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь дөнгөж төрсөн эхчүүд эмнэлэгт удаан байх боломжгүй. Гэртээ харихаар хоол унд байхгүй. Зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй өсвөр насны хүүхдүүдийн 59 хувь нь хоол тэжээлийн дутагдлаас болж өсөлт болон жин нь бага байна. Афган эмчийн ярьж байгаагаар эмнэлгийн ажилтнууд боломжоороо эх үрсийн амийг авардаг боловч хариад тэдэнд идэх хоол байдаггүй тул хүүхдийн эндэгдлийн тоо буурахгүй байгаа юм байна. Олон улсын байгууллага хэдийгээр хоол хүнсний тусламж илгээж байгаа ч хүрэлцээ муутайгаас хүүхдүүд өдөр бүр өлсгөлөнгөөр амиа алдсаар байна.
Shuum.mn
Shuum.mn