logo
Сансрын нисэгчид задгай сансарт ажиллалаа

Сансрын нисэгчид задгай сансарт ажиллалаа

2012/02/18
Оросын 2 сансрын нисэгч Олег Кононенко болон Антон Шкаплеров нар тойрог замд байрлах Олон Улсын Сансрын Станцын гадна талд задгай сансарт ажиллалаа. Тэд станцын гадна байрлах юм өргөх зориулалттай кран,  болон станцын гадна талын сансрын чулуулгаас хамгаалсан бүрхүүлийг засч янзалсан байна. Тэдний ажил Пүрэв гаригт 14:31 цагийн орчим эхэлсэн ч хамгаалалтын хувцас тээртэй байсан тул хөлгөөсөөө гарч чадалгүй 20 минут алдсан байна. Тэдний эхний даалгавар нь задгай сансарт 6 цаг ажиллаж, Стрела нэртэй өргүүр краны байрыг өөрчилж, Наука нэртэй шинжлэх ухааны лаборатори бүхий Оросын хамгийн сүүлийн үеийн сансрын бүхээгийг станц дээр буухад нь бэлтгэх байж. Олон Улсын Станцад техник төхөөрөмж, өргөж, зөөх зориулалттай Стрела гэдэг 2 кран байдаг. Сансрын нисэгчид цаг гарвал станцын гадна талын сансрын чулуулгаас хамгаалсан бүрхүүлээс гадна станцын гадна талын бусад жижиг зүйлийг засч янзална. Антон Шкаплеровын хувьд анх удаа задгай сансарт ажилласан бол Олег Кононенкогийн 3 дахь удаа задгай сансарт ажиллажээ. Задгай сансарт удаан ажиллахад дэлхийтэй адил хүчилтөрөгч, татах хүч, мөн озоны бүрхүүл байхгүйгээс нарны гэрлийн туяа шууд тусдаг тул хүний нүдний хараа, цаашлаад эрүүл мэндэд хортой байдаг аж. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш