logo
Иран улс цөмийн хөтөлбөртөө том дэвшил гаргаснаа зарлалаа

Иран улс цөмийн хөтөлбөртөө том дэвшил гаргаснаа зарлалаа

2012/02/18
Ираны эрх баригчид хэд хоногийн өмнө амлаж байсныхаа дагуу цөмийн хөтөлбөртөө том дэвшил гаргасан талаар мэдээллээ. Ираны төрийн төв телевизээр Ерөнхийлөгч Ахмаденижад цөмийн байгууламжид айлчилж, цөмийн реакторын род буюу цөмийн шаталтыг өдөөгч савханцруудыг реакторт хэрхэн суурилуулж байгаатай танилцаж байгаа дүрс бичлэг цацагджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Иран улс цөмийн түлшийг өөрсдөө үйлдвэрлэж, ашиглахад бэлэн болсон, цөмийн центерфюгтэй болсон  зэрэг нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд бэлэн болсныг илэрхийлж байгаа юм байна. Гэхдээ АНУ-ын шинжээчид Ираныг цөмийн зэвсэг хийх чадвартай арай болоогүй гэж тооцож байна. Учир нь Иран улсын инженер техникийн хүчин чадал сул дорой, мөн санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа. Тэгээд ч цөмийн реактор нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадна гэдэгт эргэлзэж байгаа юм. Харин хөрш Израйль улс Ираны цөмийн хөтөлбөрт илүү санаа зовж, шаардлагатай бол ирэх хэдэн сард багааж, Ираны цөмийн байгууламжид агаарын цохилт өгөхөөс буцахгүй байгаа талаар мэдэгдээд байгаа. Гэхдээ АНУ болон ЕХ-ны улсууд эдийн засгийн хориг Иранд хэрхэн үйлчилж байгааг харах болон Иран улс өөрсдөө буулт хийхийг харзнасаар байгаа юм. Ираны Ерөнхийлөгч лхагва гаригт цөмийн хөтөлбөртөө том дэвшил гаргасныг зарлаад АНУ тэргүүтэй барууны улсууд өөрсдөө цөмийн болон химийн зэвсэг үйлдвэрлэсэн. Олон улсын нэр барьсан тэд хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн одоо ч үйлдсээр байгаа талаар шүүмжилжээ. Мөн барууны улсууд шинжлэх ухаан, хэвэлэл  мэдээллийн технологид монопол тогтоож, түүнийгээ ашиглан дэлхийн дахины тархийг угааж байгаа талаар шүүмжилсэн  байна. Израйль улс хэрэв Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө амжиж цөмийн байгууламжид нь цохилт өгвөл АНУ холбоотны үүргийнхээ дагуу Израйльд туслана, хамгаална. Тэгэхээр барууны ертөнц болон Ираны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй болоод байгаа юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш