logo
Японы загвар зохион бүтээгч хагас сая долларын үнэтэй даашинз урлажээ

Японы загвар зохион бүтээгч хагас сая долларын үнэтэй даашинз урлажээ

2012/02/18
Уран гулгалтын дэлхийн аварга Мики Андо нэгэн гайхалтай даашинзыг өмсөн олны өмнө гарчээ. Японы загвар зохион бүтээгч Юми Кацура 13.000 ширхэг сувд шигтгэн оёсон хагас сая долларын үнэтэй хуримын даашинзыг урласан байна. Уран гулгагч Андо энэ даашинзыг өмсөх үеэр өөрийнх нь хуримын өдөр болж байгаа мэт санагдсанаа хэлжээ. Микимото компаний сувдаар чимсэн даашинзыг зарахгүй юм байна. Даашинзыг үнэт эрдэнээр гоёсон учраас жирийн хуримын даашинзаас хоёр дахин хүнд жинтэй болжээ.
Кацурагийн үзэж байгаагаар өндөр чанартай сувдны тусламжтайгаар эх орноо дэлхий дахинд сурталчлах боломжтой юм байна. Тэрээр даашинзаа Токио Дөүм цэнгэлдэхэд болох арга хэмжээний үеэр тайзан дээр танилцуулахаар төлөвлөжээ.
1858-1954 оны хооронд амьдарч байсан Микимото Кокичи нь сувдыг анх удаа гар аргаар гарган авсан хүн юм. Тэрээр байгуулсан компаниа өөрийн нэрээр буюу Микимото гэж нэрлэжээ. Микимото 1985 онд шилдэг нээлт хийсэн 10  хүний нэгээр шалгарч байсан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш