logo
Гурван  хөлтэй хүн

Гурван хөлтэй хүн

2012/02/18

Фрэнк Лентини 1889 онд Италийн Сициль хотод 12 хүүхэдтэй айлын нэг нь болж төржээ.Тэрээр ихэр төрсөн бөгөөд тэр өрөөсөн ихрийнхээ 2 хөлийг аван 4н хөлтэй төрсөн байна. Гэвч түүний 4 дэх хөл нь маш жижиг, 3 дах хөлийн ард байсан учир түүнийг 3н хөлт хүн гэж нэрлэсэн байна. Лентинид нийтдээ 3н хөл,4н хөлийн тавхай,16н хөлийн хуруу,2 эр бэлэг эрхтэн байжээ.Мөн түүнчлэн түүний бүх хөлнүүд урт богино байсан байна.Энэ нь түүнд бага байхдаа алхаж явхад их саад болдог байжээ.
Бага насандаа тэрээр өөрийн илүү дагавар хөлөндөө ихэд дургүй байсан ба тэрээр алхаж ч чадахгүй тахир дутуучуулын эмнэлэгт амьдарч байжээ.Гэвч тэрээр насан туршидаа тахир дутуу байгаагүй юм.Лентини тахир дутуу хүмүүсийн асрамжийн газар байхдаа өөрөөсөө дор хүмүүсийг харан, алхаж гүйх дасгал өдөр бүр хийж,хэсэг хугацааны дараагаар бүр дугуй унаж мөн мөсөн гулгуурт тэшүүрээр гулгаж ч хүртэл чаддаг болсон байна.

1898 онд Лентини 8н настайдаа Америкт хүрч, очсон цагаасаа шуугиан тарьж,өөрийн олон хөлөөрөө хөл бөмбөг өшиглөн хүмүүсийг гайхуулж нэрд гарсан байна. Түүний хачин дүр төрх түүнд эхнэр авахад саад болоогүй юм.Тэрээр Тереза Муррае гэдэг эхнэр аван 4н эрүүл саруул хүүхдүүдтэй болж, амьдралынхаа турш циркэд ажиллаж өөрийн биеийн гаж дүр төрхийг гайхуулан амьдарсаар 1966 онд таалал төгсчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш