Гахай хавдар өвчний тухай товч ойлголт:
Гахай хавдар нь вирүсийн гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 4-16 насны хүүхдүүд өртөмхий байна.
Халдварын нууц үе: Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хоног, дунджаар 21хоног байна. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна.
Халдварын үед илрэх шинж тэмдэг: Гахай хавдарын үед толгой өвдөх, 38-39°С халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гахай хавдараар өвчилсөн тохиолдолд насан турш дархлаа тогтоно.
Өвөрмөц сэргийлэлт: Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг хавсарсан гуравт вакцинаар (УГУ)2009 оны 9 дүгээр сараас эхлэн товлолын дагуу 9 сартай, 2 настай хүүхдэд 2 удаагийн тунгаар дархлаажуулж байна.
Гэрээр эмчлэгдэж буй өвчтөнд өгөх зөвлөмж:
Өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног сахих. (Учир нь нойр булчирхай, хөхний булчирхай, төмсөг зэрэг эрхтэнд үрэвсэл үүсгэдэг.)
• Хоол хүнсэндээ хүнсний ногоог хэрэглэх
• Тос өөх багатай, шөлтэй хоол идэх
• Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух
• Хавдсан хэсэгт бүлээн жин тавих (жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж)
• Амны хаалт хэрэглэх
Хориглох зүйл:
• Даарахгүй байх
• Хийжүүлсэн ундаа, шоколад хэрэглэхгүй байх
• Олон нийтийн газраар халдвартай хугацаандаа явахгүй байх
• Аяга, халбага тусдаа хэрэглэх
Гэр бүлийн гишүүдэд өгөх зөвлөмж:
• Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан, гахай хавдар, улаануудын гуравт вакцинд сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 11-451798, 11-455388 гэсэн дугаарын утаснаас лавлах
• Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт: Бага насны хүүхэд эсвэл багадаа гахай хавдар тусаж байгаагүй насанд хүрсэн (эцэг, эх, ах эгч) гэр бүлийн гишүүд дархлаагаа дэмжих (Витамин С, салимон гэх мэт)
• Хүн бүр амны хөндий, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, 0.1% хоолны давсны болон царвангийн уусмалаар тогтмол зайлах
• Гэр бүлийн гишүүд амны хаалт зүүх, амны хаалтыг 2 цаг тутамд солих
• Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийх
• Гахай хавдар өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах
Ам, хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга
Emch.mn