logo
Цагдаагийн дарга нарыг 27-нд шүүнэ

Цагдаагийн дарга нарыг 27-нд шүүнэ

2012/02/20
Цагдаагийн байгууллагыг толгойлж байсан дөрвөн дар­гыг энэ сарын 27-нд Сүх­баа­тар дүүргийн шүүхэд шүү­хээр товложээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч гене­рал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хуран­даа О.Зоригт, Эргүүл хамгаа­лал­тын газрын дарга асан, ху­ран­даа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Н.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх Улсын Ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгаж эхлээд хоёр дахь жилийнхээ нүү­рийг үзэж байна.

Тэдэнд гурван зүйл ан­гиар ял төлөвлөөд буй. Хам­гийн хүнд нь Эрүүгийн хуу­лийн 294.2-т зааснаар “За­хирагч эрх мэдэл албан ту­шаалынхаа байдлыг ур­вуулан, албаны бүрэн эрхээ хэ­рэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол уч­руул­сан” гэдгээр буруутгаж буй.
Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мэдээлж байгаагаар цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн гэд­гийг 100 гаруй хүн гэр­чилсэн аж.
Харин дөрвөн даргын гэм буруутай эсэхийг шүүсний д­а­раа ЦЕГ-ын даргын үүрэг гүй­цэтгэгч асан Ч.Амар­бол­дод хэн буудах тушаал өг­сөн нь тодорхой болох биз ээ.

"Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш