Монголын улстөрийн тайзнаа хувь заяаны эрхээр сөрөг хүчний дүрд оногдсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нарт улстөрийн орон зай үлдсэнгүй.
Өөрөөр хэлбэл сөрөг хүчний орон зайг нөхөж, ирэх сонгуульд ард түмнээс олигтойхон санал авахыг бодсон тэдгээр нөхдийн цээжний тооцоог АН хамтарсан Засгийн газраас гарснаараа үгүй хийж, хоосон мөрөөдлийг нь хөөс болгон замхрууллаа.
“Уг нь Далайцэрэн давсан юм шүү дээ” гэж “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг хамтарсан Засгийн газраас АН гараагүй байсан бол Н.Энхбаяр, С.Оюун нар сөрөг хүчин болж чадах байлаа. Гэвч АН ирэх сонгуульд ялна гэдэг сэрүүн зүүдэндээ хэт итгэснээс болж сөрөг хүчний суудалд албан хүчээр суух болсон.
Хэзээнээс гудамжинд лааз өшиглөж, хааяахан улстөрийн мэдэгдэл хийхээс хэтрэхгүй суугаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш уран бүтээлийн тайлан тоглолт үзүүлэх тайзгүй хоцров. Тиймээс өөрийн орон зайгаа бэхжүүлж, МАН-аас ямар ч үнээр хамаагүй хариугаа авах, тодорхой нөхдийг хашраах гэж шар махтай нь хатаах зорилготой яваа түүнд сөрөг хүчин болж жүжиглэх боломж олдсонгүй. Магадгүй дараагийн гаргалгаа нь парламентад суудалгүй улстөрийн хүчнүүдтэй эвсэх хэлбэрээр сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх боломжийг эрж хайж болох юм. Гэвч Засгийн газрыг унагахаар санаархаж байгуулагдсан эвслүүд хэзээ ч үр дүнд хүрэхгүй л болов уу.
Товчхондоо АН-ын хувьд Н.Энхбаяртай хавсарч улстөрийн тоглолт хийвэл сөрөг хүчний орон зайг амжилттай гүйцэтгэж, 2012 оны сонгуульд ялалт байгуулах боломжтой. Үүнийг нь гадарласан АН-ын зарим бүлэглэл фракцууд эхнээсээ экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт хайр зарлаад амжсан сурагтай.
Н.Энхбаяр бол Монголын улстөрийг арван хуруу шигээ мэднэ. МАХН-ын дарга асан гэдэг утгаараа ямар арга барилтай ажилладгийг нь андахгүй. Тиймээс АН ирэх сонгуульд олонхын дэмжлэгийг авахын тулд Н.Энхбаярыг бараадахаас өөр гаргалгаа одоохондоо харагдахгүй л байна. Ямар ч үнээр хамаагүй МАН-аас хариугаа авч байвал энэ яваа насны хэрэг бүтэх юм шиг бодол тээсэн экс Ерөнхийлөгчийн хувьд татгалзах зүйлгүй. Улстөрийн ашиг сонирхолдоо хэт автсан экс Ерөнхийлөгч энэ удаа М.Энхсайхан гэдэг хөтөлгөө морьтой сонгуульд оролцох нь төдийлөн амжилтад хүрэхгүйгээ мэдрэв бололтой.
Тэр бүхний эхлэл болгож МАХН, МҮАН хамтран Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, АНАТХ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн зэрэг эвсэл холбоодын 800 гаруй төлөөлөгч оролцсон уулзалтыг зохион байгуулсан. Нээлттэй хэлэлцүүлгийн гол санаархал нь ирэх сонгуулиар сөрөг хүчний дүрд тоглоход голлон чиглэж байсан. Ямартай ч Ард түмний их хуралдайг зохион байгуулж, эрх баригчдын анхаарлыг татах гэж оролдож эхэллээ. Энэ бүхэнд нь УИХ-ын гишүүн Х.Баттулга ташуур өгч эхэлсэн ч гэх шиг. Ийнхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд гуравдагч хүчнийхээ орон зайг бүрдүүлэх гэж хэр чинээгээрээ мэрийж эхэллээ.
Харин УИХ-ын гишүүн С.Оюуны хувьд парламентад нэг санал авсныхаа төлөөсөнд хүчээр шахам сөрөг хүчин болсон ч энэ суудлаа АН-ынханд алдчихлаа. Хэзээнээс ИЗН гэхээр С.Оюун гэдэг тодотгол өмнөө дагуулдаг болсон түүнд 2012 онд сөрөг хүчний дүрд тоглох сонирхол их байсан. Гэвч хүсэхэд хясна гэгчийн үлгэрээр иргэний зоригоо гаргаад ч санаа байвч сачий дутав.
Магадгүй УИХ-ын гишүүн С.Оюун 1998 оноос хойш УИХ-д тасралтгүй суусан гэдэгтээ найдаад сөрөг хүчин гэдэг итгэл үнэмшлийг өөртөө хүчээр бий болгосонтой өнөөдрийг хүртэл итгэхгүй ч яваа юм бил үү, хэн мэдэх вэ. Гэвч нөгөө хүсэхэд хясна гэгчээр АН Засгийн газраас гарснаар боломжгүй болгочихлоо. Уг нь Ногоон намыг эгнээндээ нэгтгэсэн юм. Энэ утгаараа ИЗН-даа хөрөнгө чинээтэй, сонгуульд өрсөлдөх гээд мөнгөө тоолоод суугаа шинэ үеийн баячуудаар намынхаа санхүүжилтийг босгохыг юу юунаас илүүд үзсэн. Харамсалтай нь улстөрд А-ч үгүй нөхдүүдийг дагуулаад сонгуульд орно гэдэг асч байгаа цогийг гараараа барьсантай л адил. Тиймээс ирэх сонгуульд АН-ын хаяа хатавчинд сууж байгаад ганцын зэрэг суудал горилох хувь заяа л түүнийг хүлээж суугаа.
Юмыг яаж мэдэх вэ, бүсгүй хүний мяндсан ухаан сийлж Н.Энхбаярын намд сэтгэл алдрахыг хэн байг гэх вэ. Угаасаа аливаа намтай эвлэлдэн нийлэхдээ гаргуун, бусдадаа туршлага судлуулах хэмжээнд хүрсэн ИЗН-ын хувьд энэ нь тийм ч толгой өвтгөх зүйл биш.
Эцсийн бүлэгт их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчийн үлгэрээр Н.Энхбаяр, С.Оюун нарын сөрөг хүчин болох гэсэн мөрөөдлийг АН тас татаж хаяснаараа улстөрийг улам сонирхолтой болголоо.
"Өглөөний сонин"