logo
Дуучин Нара бууз хийгээд завгүй явна

Дуучин Нара бууз хийгээд завгүй явна

2012/02/21

Япон улсад суралцаж байгаа дуучин Нара эх орондоо ирээд тун завгүй байгаа аж. Гол нь тэр шинэ уран бүтээл хийгээд завгүй байгаа хэрэг биш бөгөөд харин ойр дотныхондоо цагаан сарын бууз хийхэд нь тусалжээ. Тэрбээр энд ирснээсээ хойш гэрийнхээ болон эмээгийндээ нийт 3000 гаруй бууз хийлцсэн байна.

Дуучин Нара буузанд маш дуртай бөгөөд “Буузны гурил элдэх, мах хэрчих, чимхэх, идэх гээд л би бүгдэд нь сайн, бас дуртай” хэмээн ярьжээ. Өнгөрсөн жилийн долдугаар сард  “Монгол наадам” нэртэй эротик клип хийлгэж, олны атаархал, дургүйг зэрэг зэрэг хүргээд явсан. Ямартай ч дуучин Нара тун ч ажилсаг нэгэн бөгөөд “Хамгийн азтай эр надаар өрхөө татуулаг, би бол 100 хувь” хэмээн бардам хэлдэг юм билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш