logo
Азийн улсууд Хятадаас “болгоомжилж” байна

Азийн улсууд Хятадаас “болгоомжилж” байна

2012/02/25
Сингапурт зэр зэвсэг, байлдааны техникийн үзэсгэлэн нээгдлээ. Зохион байгуулагчид хамгийн орчин үеийн байлдааны зэвсэг, техникийг танилцуулж байна. Шриланк, Тайланд зэрэг Азийн улсуудын цэргийн дээд албан тушаалын төлөөлөгчид үзэсгэлэнд ирж шинэ зэвсэгтэй танилцсан байна. Үзэсгэлэнд Израйль, Франц, АНУ гээд зэвсэг үйлдвэрлэдэг улсуудын бүтээгдхүүнээ тавьжээ. Эдгээрээс Израйлийн зэвсэг хамгийн их эрэлттэй байгаа аж. Израйль галын шугаман дээр буюу байлдааны байнгын бэлэн байдалтай байдаг учир зэр зэвсгээ байнга шинэчилж байдаг байна. Азийн улсууд яагаад зэвсэглэлээр хөөцөлдөөд эхлэв ээ? Тэд яагаад гэнэт аюулгүй байдладаа анхаарах болов гэдэг сонирхолтой асуулт гарч ирж байгаа юм. Шалтгаан нь өдөр ирэх туам өсөн нэмэгдэж байгаа Хятадын цэргийн сүр хүч юм. Дундад улс батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж 100 орчим тэрбум доллар болгосон. Японтой Сенкаку арлын маргаан хийсэн. Өмнөд Хятадын тэнгисийн худалдааны замыг Филлипин, Вьетнам зэрэг бүс нутгийн улсуудтай булаацалдсан. Өөрөөр хэлбэл Хятад улс ашиг сонирхлоо хамгаалахын тулд Азийн улсуудтай ил далд хэлбэрээр сөргөлдөх болоод байгаа. Азийн баян улсууд үзэсгэлэн болж байгаа газар дээр нь захиалга өгч шинэ зэр зэвсэг худалдан авч байна.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш