Ням гаригийн өглөө Мексикийн хойд хэсэгт орших Монтеррей хотын шоронд хар тамхины бүлэглэлийн гишүүдийн хооронд зодоон болж, эмх замбараагүй байдал үүссэний дараа 44 хүн амиа алджээ. Хэдэн хоригдол гэмтэж шархадсан нь одоогоор тодорхойгүй байна. Хоригдлуудын ар гэрийнхэн шоронгийн гадна цуглажээ. Тэд дотны хүмүүс нь амьд байгаа эсэхийг мэдэхээр ирсэн байна.
Мексикт хүч нөлөө бүхий хар тамхины бүлэглэлүүд Америк руу хар тамхи гаргах гарцын төлөө үхэн хатан тэмцэлддэг. Тэдгээр бүлэглэлийн гишүүд шоронд орсон хойноо ч өөр хоорондоо тэмцэлдэх нь элбэг байдаг байна.
Харгалзагч нар шоронгийн хоёр жигүүрийг тусгаарладаг хаалгыг онгойлгож зодоон үүсгэсэн эсэхийг шалгаж эхэлжээ. Нуэво Леон мужийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Хорже Доменегийн мэдээлснээр Зетас болон Галф бүлэглэлүүдийн зөрчлөөс болж шоронд зодоон үүссэн байна.
Мексикийн ерөнхийлөгч Фелиппе Кальдерон хар тамхины мафиудын эсрэг дайн зарласнаас хойш таван жилийн хугацаанд энэ улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг, хүчирхийллийн улмаас 50.000 орчим хүн амь үрэгджээ. Монтеррей хотын шорон 1500 хүний багтаамжтай ч үймээн гарахаас өмнө 3000 хоригдол хоригдож байсан байна.
Э.АМАР