logo
Биеийн жингийн индекс ба хүний биеийн өөх тосны зохистой хувь гэж юу вэ?

Биеийн жингийн индекс ба хүний биеийн өөх тосны зохистой хувь гэж юу вэ?

2012/02/27
Биеийн жингийн индекс гэдэг нь таны биеийн жин, өндрийн хэмжээст тань хэр нийцэж байгаа эсэхийг тодорхойлдог хэмжээс юм. Биеийн жингийн индексийг дараах томъёогоор тодорхойлно.

БЖИ= жин(кг) : өндөр(метр) х өндөр(метр)

ДЭМБ-ын тодорхойлсноор хэвийн биеийн жингийн индекс нь 18.5-24.9 хооронд байна.

БЖИ өндөр гарах хамгийн түгээмэл шалтгаан нь хэт таргалалт юм. Хэрвээ таны биеийн жингийн индекс 25-аас дээш байгаа бол амьдралынхаа хэв маягийг өөрчлөх шаардлагатай гэдгийг илтгэж байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь жирэмсэн эмэгтэйчүүд , хүүхэд өндөр настнууд тамирчид болон хэт булчинлаг хүмүүст хамаарахгүй.

БЖИ таргалалтын зэрэг буюу 30-39.9 таргалалтаас үүдэх өвчлөлд хүргэх магадлалтай зэрэг буюу 40-өөс дээш байгаа тохиолдолд таны эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн хэмжээ хэт өндөр байна гэсэн үг.

БЖИ-ийн зохистой хувийг дараах хүснэгтээс харна уу.



Хүний  биеийн өөх тосны зохистой хувь
БЖИ-ээс гадна биеийн эрүүл мэндийг тодорхойлдог чухал хэмжигдэхүүний нэг нь бие дэх өөх тосны зохистой хувь юм. Хүний бие өөх тос болон эд эс, булчин, яс бусад эрхтнүүдээс бүрэлддэг. Биеийн өөх тосны зохистой хувийг  дараах байдлаар тодорхойлно. Тодорхойлоход хамгийн тохиромжтой цаг нь өглөөгүүр байдаг. Энэ нь хүний биеийг 7-8 цаг унтаж амарсных нь дараа тодорхойлно гэсэн үг юм.

БЖИ-ээс хамаараад биеийн өөх, тосны зохистой хувийг тодорхойлох томъёолол: \эрэгтэй, эмэгтэй\

Насанд хүрэгчийн биеийн өөх тосны % = (1.20xБЖИ)+ (0.23xНас )– (10.8xXүйс) -5.4

Хүйсийг тодорхойлохдоо эрэгтэй бол 1, эмэгтэй бол 0 гэж үзнэ.

Биеийн өөх тосны хувийн зохистой харьцааг дараах хүснэгтээс харна уу.



Таны биеийн жингийн 2 төрлийн хувиас, таны өөрийн харьцаа давсан тохиолдолд яаралтай эмчид хандах, жингээ хасах зэрэг арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай.  Мөн таны эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учирч болзошгүй байна гэдгийг анхааруулж байна.

Биеийн жингийн харьцаа алдагдсанаас, таргалалтаас үүдэн, чихрийн шижин, зүрхний ишеми, харвалт, цусны даралт ихсэх өвчин, элэгний өөхлөлт, үений өвчин, хавдар зэрэг өвчингүүд үүсэх  магадлал тун өндөр байдаг.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш