Хотжилт хүрээгээ тэлж байгаа өнөө үед хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, хорт зуршил, агаарын бохирдол зэрэг олон шалтгаанаас болж хүмүүс зүрхний өвчин тусч байна. Зүрх судасны өвчнүүд нь нас баралтын хамгийн том шалтгаан юм. 2008 онд л гэхэд 17 сая гаруй хүн зүрх судасны өвчнөөс болж хорвоог орхижээ. Америкт жил бүр зүрхний өвчнөөр нас бардаг хүний тоо хавдраар нас бардаг хүний тооноос өндөр байдаг байна. Тиймээс энгийн хэрнээ ашигтай дэглэм баримтлах нь зүрхээ эрүүл байлгахад тустай юм. Америк эмч нарын зөвлөж байгаагаар хооллолт, хөдөлгөөн болон нойронд 5, 10, 8 гэсэн зарчмыг баримтлах нь ашигтай юм байна. Тав гэдэг нь өдөрт дор хаяж таван төрлийн жимс, хүнсний ногоо хэрэглэ гэсэн үг юм.
Америкийн Майо хотын эмнэлгийн зүрхний эмч Марта Гроган ярихдаа жимс хүнсний ногоо хэрэглэх нь зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг төдийгүй ерөнхий эрүүл мэндэд сайн гэжээ. Жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэснээр өөх тостой хоол бага иднэ. Доктор Марта Гроган Майо хотын эмнэлгээс шинээр гаргасан Healthy Hearth for Life номыг бичилцсэн байна. Тэрээр ярихдаа "Өдөрт дорж хаяж 10 минутын турш идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй, жишээ нь нохойгоо салхилуулж болно, би хамгийн завгүй өдрөө ч гэсэн өөртөө 10 минутыг гаргаж хөдөлгөөн хийдэг" гэжээ.
Суурин амьдралтай, суудлын ажил хийдэг хүмүүс автобус унаагаар явж байхын оронд заримдаа ч гэсэн алхаж, гүйж байх нь тустай юм. Доктор Мартагийн хэлж байгаагаар хүн найман цаг сайн унтаж амарч байх нь ямар ч эмнээс илүү эмчилгээ болдог байна. Тэрээр нойр дутуу байх нь зүрхний шигдээс тусах эрсдлийг нэмэгдүүлдгийг анхааруулжээ. Ингэхээр дор хаяж таван төрлийн жимс хүнсний ногоо хэрэглэж, өдөрт дор хаяж 10 минут идэвхитэй хөдөлгөөн хийн, хангалттай нойроо авч байх нь эрүүл байхад тун чухал юм.
Э.АМАР