Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест оршдог Балба улсад дэлхийн хамгийн намхан эрэгтэй амьдарч байна. Гиннесийн албаны хүмүүс 72 настай Чандра Бахадур Дангигийн өндрийг хэмжихэд тэрээр 21.5 инч буюу 54.6 см өндөртэй байжээ. Түүнээс өмнө Филиппиний иргэн 18 настай Жүнри Балавин хамгийн намхан эрэгтэйгээр тодорч байсан юм. Тэрээр өнгөрсөн онд 59.6 см өндөртэй байжээ.
Гиннесийн төлөөлөгч Крэйг Глендэй хэлэхдээ "Чандра Бахадур Данги бол одоо амьдарч байгаа хамгийн намхан эрэгтэй, хэрэв тэрээр 72 настай гэдэг нь баталгаатай үнэн бол хамгийн намхан хүнээр тодорсон хамгийн өндөр настай хүн" гэсэн байна.
Данги хэлэхдээ "Bи үнэхээр баяртай байна, би дэлхийн улсуудаар аялж улсаа сурталчлахыг хүсч байна" гэжээ.
Хүнтэй огт гэрлэж байгаагүй Данги өөрийн ах болон бусад төрөл төрөгсөдтэйгөө нийслэл Катманду хотоос 400 км зайд орших Римхоли тосгонд амьдардаг байна. Тэрээр жижиг биетэй учраас гэрээсээ бараг гардаггүй гэнэ. Гэр бүлийнхэн нь түүний өсөлт хэзээ зогссоныг сайн мэдэхгүй байгаа юм. Данги хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэдгээ хэлжээ. Тэрээр голцуу будаа болон ногоо, хааяа бага хэмжээгээр мах иддэг байна. Дангигийн гэр бүлийнхэн хэвийн өндөртэй юм байна.
Ядуу, боловсролгүй гэр бүлээс гаралтай Данги Эверест уулын тухай огт сонсож байгаагүй гэдгээ хэлжээ. Тэрээр хамгийн намхан эрэгтэйгээр тодрохоосоо өмнө амьдралдаа анх удаа тосгоноосоо гарч, улсынхаа нийслэлд ирээд байсан юм.
Э.АМАР