Өвөрлөгч тэрбумтны гэргий болж харийн нутагт амьдрах болсон дуучин С.Сэрчмаа нөхрөөсөө туурга тусгаарлаж эх орондоо ирээд жилийн нүүр үзэж байгаа. Бяцхан охиноо дагуулан ирж эх орондоо уран бүтээлээ туурвин амьдрах болсон тэрбээр саяхан нөхөртэйгээ эвлэрчээ. Тодруулбал түүний нөхөр нь эхнэр охин хоёр дээрээ эргэж ирсэн байна. Тэдний тусдаа амьдрах болсон шалтгаан нь ердөө л уран бүтээл. С.Сэрчмаагийн өвөрлөгч нөхөр нь түүнийг уран бүтээлээ хийхийг дэмжээгүйгээр барахгүй гэртээ сууж хүүхдээ харах саналыг тавьснаар энэ гэр бүл сарниж тусдаа амьдрахад хүргэжээ. Харин эх орондоо ирж уран бүтээлээ туурвин амьдарч байгаа гэргийгээ хорьж дийлэхгүйгээ мэдсэн өвөрлөгч тэрбумтан нь бууж өгснөөр тэдний амьдрал дахин цэцэглэжээ.