АНУ-ын Сангийн яамнаас японы хамгийн хүчирхэг мафийн бүлэг болох Якузагийн толгойлогч Мичи Шинода, Ямагучи Гуми болон түүний тойрон хүрээлэгч Киёши Такаяами нарын хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргажээ. АНУ-аар дамжин дэлхийн санхүүгийн зах зээлд эргэлдэж байгаа Якуза бүлгийн хөрөнгийг битүүмжилсэн нь энэ юм. Америкийн эрх баригчид мөнгө угааж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын бүлгүүдийг илрүүлэх аян өрнүүлж эхэлжээ. Японы мафийн бүлгүүдийг олон жил судлаж, “Токиогийн Дуу хоолой” ном бичсэн зохиогч Жэйк Адлстейны ярьж байгаагаар Японы 2 том мафийн бүлэг ил тод үйл ажиллагаа явуулдаг байна. Зарим нь бүр Фен нэртэй сэтгүүл болон Комик номуудыг гаргадаг байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Якуза бүлэг Голдман Сакс зэрэг дэлхийн сангүүгийн томоохон байгууллагуудыг рекетлеж мөнгө авдаг байж. Жэйк Адлстейны ярьж байгаагаар Америкчуудын Якуза мафийн бүлгийг эдийн засгийн аргаар шахаж үйл ажиллагааг нь зогсоох гэж оролдох нь явуургүй. Ялангуяа Японы Засгийн газрын тусламжгүйгээр Якузатай тэмцэх нь бүтэл муутай юм байна. Учир нь Якуза нь Японы хамгийн том сүлжээтэй мафийн бүлэг бөгөөд улс төрчдийг хүртэл санхүүжүүлдэг байна. АНУ-ын Сангийн яамны гаргасан судалгаагаар 80 гаруй мянган Якузагийн гишүүн Америкийн нэр хүндтэй компаниудад ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байна. Якуза нь 100 гаруй мянган гишүүнтэйгээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Японы цагдаагийн газар тэднийг хүчирхийлэл үйлддэг бүлэг гэж тодорхойлдог бол Якузагийн гишүүд өөрсдийгөө сайн үйлс, шударга ёсны төлөө бүлэг гэж тодорхойлдог юм. Якуза нь гэр бүлийн системтэй маш нарийн зохион байгуулалтаай бүлэг аж.
Shuum.mn
Shuum.mn