logo
Аль-Шабааб бүлэг АНУ-д аюул учруулж байна

Аль-Шабааб бүлэг АНУ-д аюул учруулж байна

2012/03/02
Америкийн Албама мужаас гаралтай Омар Хамам Алимерихи Аль-Шабааб террорист бүлгийн командлагч болжээ. Тэрээр АНУ болон Сомали гаралтай хүмүүсийг хороох үүрэгтэй. Мэргэжилтнүүд АНУ-д төрж өссөн 40 гаруй дайчин   Аль-Шабааб террорист бүлэгт багтдаг гэж үзжээ. Мөн Аль-Шабааб бүлэг Аль-Кайда бүлэгтэй нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа аж. АНУ-ын конгрессийн гишүүн Петер Кингийн ярьж байгаагаар Аль-Шабааб бүлэг Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр дээр халдлага үйлдэж магадгүй байгаа аж. Ялангуяа террорист бүлгүүд Америк гаралтай лалын дайчдаар цус сэлбэж байгаа нь бүр аюултай болж иржээ. Учир нь Аль-Шабааб бүлэг алан хядагчдыг нутаг дэвсгэр дээрээ бэлтгэх боломжтой болоод байгаа аж. Афганистан болон Пакистан улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа Аль-Кайда бүлгийн удирдагч Египет гаралтай Айман Аль Завахири алан хядагчдыг сайтар бэлтгэж зохион байгуулалтанд оруулж байгаа гэсэн мэдээлэл ирж байгаа аж. НҮБ-ын террорист гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын тэргүүн Ричард Барретын үзэж байгаагаар Айман Аль Завахири Аль-Кайда бүлгийг эргэн хүчирхэг болгохоор ажиллаж байгаа гэнэ. Аль-Шабааб бүлэг сүүлийн үед Уганда болон Европт халдлага зохион байгуулжээ. Ричард Барретын үзэж байгаагаар тэд АНУ-д халдлага үйлдэхээр зэхэж байж магадгүй аж. Америкийн Холбооны мөрдөх Товчоо болон Тагнуулын байгууллага Сомали гаралтай Америкчуудтай хамтарч ажиллан алан хядлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж буй юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш