logo
Египетийн ардчилалд цэргийнхэн саад болж байна

Египетийн ардчилалд цэргийнхэн саад болж байна

2012/03/02
АНУ-ыг дүрсэлдэг авга Сэм Египетийн хаалгыг онгойлгох гэж байгаа дүрс бүхий зураг Египетийн сонин хэвлэлүүдээр цацагдсан. Өөрөөр хэлбэл Америкчууд Египтийг тагнаж байгаад дургүйцсэн шог зураг юм. Өөр нэг зурган дээр Сэм ах египет хүн рүү буу тулгаж байна. Египетчүүдэд Америк хэрэггүй болсныг харуулсан зураг юм.  Египетийн шилжилтийн Засгийн газрын гишүүд дотоод хямралыг намжаахын тулд Америкийн эсрэг үзлийг дэврээж анхаарлыг гадагш хандуулж байж болох юм гэж шинжээчид үзэж байгаа. Хосни Мубаракийн дэглэмийн үед Египет улс Израйльтай сөргөлдөхгүй байсныхаа төлөө АНУ-аас жил 1.2 тэрбум долларын тусламж авдаг байсан. Египетийн Шинэ эрх баригчид АНУ-ын энэ тусламжийг болиулсан.   Шинжээчид Египетийн удирдлагууд гадны улсуудын эсрэг нэгдэн нийлж,  Америкийн эсрэг үзлийг гадныхан дэвэргэж байна гэж үзэж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн жилийн Египетийн хувьсгалд гадныхан оролцоогүй. Болж байгаа үйл явдлыг харахад Египетийн эрх баригчид Мубаракийн хуучин дэглэмийн тойрон хүрээлэгчдийг Засгийн газраас цэвэрлэж байна гэж харж болохоор. Учир нь Мубаракийн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, түүний дотор Файза Абдунаг шүүх хурал болж байгаа. Түүний ард цэрэг армийнхан байдаг гэж үздэг. Сүүлийн 4 ерөнхийлөгч цэрэг армиас гаралтай, Мубаракч цэргийн хүн. Цэргийнхэн үргэлж эдийн засгийн реформын эсрэг зогссоор ирсэн. Өнгөрсөн жил засгийн газар Олон Улсын Валютын сангийн 3 тэрбум долларын тусламжийг аваагүй. Египетийн гадаад валютын нөөц 36 тэрбум доллараас 10 тэрбум болтлоо буурсан. Гадны хөрөнгө оруулалт бараг зогссон. Аялал жуулчлалын салбар 30 хувиар буурсан. Одоо засгийн эрхэнд лалын ахан дүүс эвсэл гарч ирсэн. Египетийн ардчилалд цэргийнхэн аюул занал учруулсаар ирсэн. Засгийн эрхэнд цэргийнхэн байна гэдэг нь дахин дарангуйллын дэглэм тогтоно гэсэг үг. Өөрөөр хэрлбэл Египетийн ардчилалд цэргийнхэн садаа болж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш