logo
Дэвид Камерон Марианы хотгорт шумбалт хийнэ

Дэвид Камерон Марианы хотгорт шумбалт хийнэ

2012/03/02
Титаник, Терминатор, Аватар зэрэг киногоороо үзэгдчийг байлдан дагуулсан Оскарын  шагналт алдарт кино найруулагч Дэвид Камерон нэгэн түүхэн аялал хийхээр зэхэж байна. Сониуч зантай тэрээр 1 хүний шумбагч хөлөг хөлөглөн  Номхойн далайд оршдог далайн гүний дэлхийн хамгийн нам дор цэг болох Марианы хотгорын 10 мянган гаруй метрийн гүнд шумбалт хийх юм байна.  Камерон Папуа Шинэ Гвиней улсын Порт Ресигээс шумбалтаа хийнэ. Хүн төрөлхтний бүтээсэн техник технологи бүхий ямар ч шумбагч хөлөг 10 мянган метрийн гүний Марианы хотгорын  ёроолд хүрч байгаагүй юм. 36 Фийт буюу бараг 11 мянган метр гэдэг нь Гималайн Еверестийн оргилоос ч өндөрт тооцогддог юм.  11 мянган метрийн гүнд нарны гэрэл хүрдэггүй. Усны даралт маш хүчтэй байдаг. 11 мянган метрийн гүнд усны даралт 15.7 мянган паскаль буюу энгийн агаарын даралтаас мянга дахин их. Өөрөөр хэлбэл гүний даралт ямар ч амьд биетийг задлах аюултай байдаг байна. Халим загас мянган метрийн гүнд шумбадаг. Титаник хөлөг 4 мянга орчим метрийн гүнд далайн ёроолд нойрсож байгаа. Еверест оргил  8.8 мянган метрийн өндөртэй гэж тооцохоор 11 мянга метр гэдэг бол маш гүнзгий. Нэгэнт хүн төрөлхтөн  Марианы хотгорын  ёроолд хүрч байгаагүй учир багийнхан компьютер гарфикийн аргаар гүний ёроолын зураглалыг гаргажээ. Титаник, Аватар зэрэг киног бүтээсэн авьяаслаг найруулагч 1995 онд Далайн ёроолд олон жил хэвтэж  байгаа сүйрсэн Титаник хөлгийг судлах үед 4 мянга орчим метрийн гүнд шумбаж байсан туршлагатай.  Тэрээр Үндэсний газар зүйн суваг, Гуамын их сургууль, Хавайн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч судалгааны ажил хийсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн өндөр технологи бүхий “Челенжер Дийп” нэртэй 1 хүний жижиг шумбагч хөлөг ашиглах юм. Марианы хотгор нь Японоос Папуа Шине Гвенэй хүртэл 2.5 мянган км үргэлжлэх Марианы арлуудын тэнд оршдог. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш