logo
Оросын цаатнууд Путиныг дэмжиж байна

Оросын цаатнууд Путиныг дэмжиж байна

2012/03/02
Оросын хойд хэсгийн тундрт цаа буга хариулж, амь зуудаг цаатнууд амьдардаг. Тэдний ихэнхн нь Оросын хойд болон зүүн хойд хэсгээр отголож, нүүдэллэн урц барин амьдардаг. ОХУ Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан цаатнууд ч мөн өөрсдийнх нь амьдрал дээшлээсэй гэсэн итгэл найдвар тавьж байгаа. Цаатан Илия Ледковын ярьж байгаагаар тэд одоог болтол нүүдэллэн урцанд амьдарч байна. Өөрчлөгдсөн, амьдрал дээрдсэн зүйл байхгүй. Тэгээд ч цаатнуудын хувьд зөөврийн вагончинг эсвэл модон байшинд амьдрах боломжгүй. Тэд өвөл зундаа бүх зүйлээ аваад нүүдэг гэнэ. Оросын хойд хэсгийн 50 мянга хүрэхгүй хүн амтай Ненецийн автономит дүүргийн цаатнуудын хувьд тэдний ихэнх нь Владимир Путиныг дэмжиж, түүний төлөө саналаа өгөхөөр зэхэж байна. Валентина Поздеевагийн ярьж байгаагаар сонгуулийн үр дүн тэдний амьдралын хэв маягт төдийлөн нөлөөлөхгүй цаатнууд цаатнаараа л нүүдэллэн амьдарна. Гэхдээ Коммунистдад санал өгснөөс Путинд өгсөн нь дэр гэж үздэг байна. Тэгээд ч тэд төрийн халамж үйлчилгээгээ хүртэж, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө нь асуудалгүй хүрч байвал тэдний амьдралд хүндрэл бэрхшээл байхгүй гэнэ. Путин сонгуульд ялвал цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээ амлаад байгаа. Цаатнуудын хувьд тэд хот тосгодыг засмал замаар холобоод өгвөл өөр төр засгаасаа хүсүх зүйл бага бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд эх газартайгаа интерацчилагдах тул тэд үүнийг л хүсч байдаг байна. Ненецийн хүмүүсийг Оросууд Самодийчүүд гэж дууддаг бөгөөд Финлянд болон Шведийн хойд хэсгээр амьдардаг цаатнуудтай нэг гарал угсаатай. Тэд 20-р зуунд Оросын хувьсгал, ЗХУ-ын хамтрал байгуулах гэсэн оролдлого зэргээс болж, хүчээр тосгон сууринд амьдарч Орос хэл суран үндэсний хэл соёл нь бараг устаж байгаа үндэстэн юм.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш