ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины сонгуулийн кампанит ажил үргэлжилсээр. Түүнийг битүү цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд түүнийг дэмжигчид баяр хөөрөөр угтлаа. 3 сарын 4-нд түүний хэр дэмжлэгтэй байгаа нь харагдана. Тэрээр тасралтгүй 12 жил Оросын улс төрд ноёрхож байгаа. Урьдчилсан санал асуулгаар Путин 50 гаруй хувьтай буюу ялалт байгуулах магадлалтай байгаа. Тэрээр сүүлийн 2 жил морь унаж, жүдо барилдаж, ан агнаж, ёстой өөрийгөө бүх талаар рекламдсан. Охид эмэгтэйчүүдийн хайрыг татсан улс төрч гэж мөн рекламдсан. Залуухан охид Путиныг дэмжиж дээгүүрээ нүцгэлж байсан. Путинтай хамт ажиллаж байсан нэгэн эмэгтэй түүнийг гадаад төрхөөрөө улам сайхан болж байгааг ярьсан байна. Путиныг дэмжигчид эдийн засгийн хувьд хүнд байсан 1990-ээд оны Орос орныг Путин одоогийн хүчирхэг Орос болгосон гэж үзэж байгаа. Гэхдээ нөгөө талаар Путингийн нэр хүнд бас эсэргээрээ унаж байгаа. Түүнийг эсэргүүцэгчид Оросын нялх ардчиллыг устгаж, авторитар, олигархийн дэглэм тогтоосон, сөрөг хүчнүүдээ нухчин зарсан, сонгуулийг луйвардлаа гэж шүүмжилж байгаа. Гэсэн ч Путин 50 гаруй хувийн саналтай байгаа юм. Тэгэхээр Оросын ард түмний ямар ч дэглэмтэй байсан хамаагүй хүчирхэг удирдагчид найдлага тавьдаг уламжлал амь бөхтэй оршсоор байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn