logo
Олон нийтийн вебсайт зорчигчдын тав тухыг хангаж байна

Олон нийтийн вебсайт зорчигчдын тав тухыг хангаж байна

2012/03/02
Ээрон Кокоруз ажлын шугамаар байнга онгоцоор нисэх болдог. Олон газар явж юм үзэж нүд тайлах гоё ч заримдаа залхдаг. Одоо удаа нүүдэл, суудал хийж, ачаагаа баглаж боож, билет захиална гэхээр та ч бас залхана. Харин  Нидерландын KLM гэдэг агаарын зорчигч тээврийн компани үүнийг хялбарчлах амархан арга олжээ. Уг компаниар үйлчлүүлэгчид гар утас болон компьютерэээсээ өөрийнхөө Фейсбүк дэх дансаараа дамжуулан билетээ захиалж, суудлаа сонгоно. Түүгээр барахгүй ямар зорчигчийн хажууд суухаа хүртэл сонгодог, зургийг нь харж болдог. Таалагдсан эмэгтэйнхээ хажууд хүртэл сууж болно. Учир нь зарим аяллын үед яршигтай хүн хажууд чинь сууж таныг залхаах тохиолдол гардаг. Энэ төрлийн үйлчилгээ нь амар хялбар түргэн шуурхай, тав тухтай учир аль хэдий нь олны сайшаалыг хүртээд байна. Гэхдээ Американ Эйрлайнс болон СоусВест агаарын зорчигч тээврийн компаниуд энэ үйлчилгээг төдийлөн сайшаахгүй байна. Учир нь тухайн зорчигчийн хувийн нууц алдагдана гэж үзэж байгаа юм байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар онгоцоор нисэх нь нэг ёсны зугаа. Хажуу хүнтэйгээ танилцаж мэдээлэл солилцоно. Харин интернетээр хажуудах хүнийхээ мэдээллийг урьдчилаад  авчихаар олон цаг нөгөө хажуудах хүнтэйгээ ярих юм олдохгүй юм байна. Гэхдээ шинэ систем нь суудлаа солих эсвэл хувийн танилцуулгаа нууцалж болох давуу талтай аж. Ямартай ч Фейсбүүк зэрэг олон нийтийн вебсайт онгоцоор үйлчлүүлэгдийн тав тухыг хангахад тусалж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш