Ким Бок Дон гэх энэ настай солонгос эмэгтэй өвлийн хүйтнийг ажиралгүй Сөүл дэх Японы элчин сайдын яамны байрны үүдэнд жагсаж байна. Тэрээр өөрийгөө оролцуулан олон мянган Солонгос эмэгтэйчүүд Дэлхийн 2-р дайны үед Япон цэргүүдийн дур хүслийг хангагч эмс байсныг Япон улс хүлээн зөвшөөрөхийг шаардан жагсч байгаа нь энэ юм. Ким Бок Дон Японы засгийн газраас тухайн үед бие сэтгэлээрээ хохирч байсан, одоо амь үлдээд байгаа цөөн эмэгтэйчүүдээс уучлалт гуйж, нөхөн олговор олгохыг шаардаж байгаа юм. Японы Засгийн газар хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж нөхөн олговор олгосон боловч тэдэнд хангалтгүй гэнэ. Эдгээр эмэгтэйчүүдийг дэмжигч ТББ болон уг хөдөлгөөнийг зохион байгуулагчийн ярьж байгаагаар Японы Засгийн газар албан ёсны тогтоол гаргаах ёстой гэнэ. Япон цэргүүд Солонгосыг Японы колони байхад болон дайны үеэр 200 гаруй солонгос эмэгтэйчүүдийг тусгай газар хорьж, дур хүслээ хангадаг байжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь одоо байхгүй. Японы засгийн газар 1965 онд албан ёсоор уучлалт гуйж, 2 талын яриа хэлэлцээрээр асуудал шийдэгдсэн гэж мэдэгддэг юм. Япон цэргүүд Кимийг 14 настай байхад нь бэлгийн боол болгон 8 жилийн турш ийш тийш нь шилжүүлсэн бөгөөд одоо тэрээр уг ТББ байгууллагын байранд толгой хорогдож байна. Түүний ярьж байгаагаар Япон цэргүүд өдөр болгон солонгос эмэгтэйчүүдийн байранд ирж өглөөнөөс орой хүртэл тэднийг ашигладаг байжээ. Тэрээр Япон цэргүүдийн балмад үйлдлээс болж, бие болон сэтгэлээрээ хохирч амьдралгүй болсон юм байна. Японы тал уучлалт гуйж 2 тал асуудлыг шийдсэн гэдэг боловч энэ талаар одоог болтол албан ёсны тогтоол гаргаагүй байдаг юм байна.
Shuum.mn
Shuum.mn