logo
Нэгэн зөөгч Ангела Меркелийн дээрээс пиво асгажээ

Нэгэн зөөгч Ангела Меркелийн дээрээс пиво асгажээ

2012/03/02
Санамсаргүй байдлаар хувцас руугаа шингэн зүйл асгана гэдэг нэг хэрэг. Тэгвэл Германы канцлерын дээрээс пиво асгавал юу болох бол? Нэгэн зөөгч Ангела Меркелд пиво өгөх зуураа нөгөө гартаа байсан таван шилэн аягатай пивыг түүний дээрээс уанагажээ. Хашир туршлагатай улс төрч цочсон ч тэвчээр зааж, өөрлүү нь пиво асгасан зөөгчид юу ч хэлээгүй байна. Энэ үеэр Меркелийн нэг туслах маш сандарсан бол өөр нэг туслах нь түүнд хуурай пиджак өгчээ. Үүний дараа канцлер ч юу ч болоогүй мэт ширээнд суусан хүмүүстэй хундага тулгасан байна.
Мэдээж нэр хүндтэй хүмүүст үйлчилж байсан болохоор пиво бүлээн байгаагүй нь ойлгомжтой юм. Германы Дас Билд сонин канцлерын дээрээс пиво асгасан 21 настай зөөгчөөс ярилцлага авчээ. Тэрээр өөрийнх нь ард байсан хүн түлхсэнээс пивыг унагасан гэж хэлсэн байна.
Германы анхны эмэгтэй канцлер Ангела Меркелийг Европын өрийн хямралыг шийдэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа гэж үздэг юм. Хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг тэрээр 2005 оны 11 сард Германы канцлер болж 2009 онд дахин сонгогдсон билээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш