Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Баярсайхан нар санаачлан Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хугацааг сунгаж, энэ ажлын явцыг эрчимжүүлэх зорилготой юм байна. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийн хүчинтэй үйлчлэх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусах тул энэ хугацааг дахин таван жилээр 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгахаар төсөлд тусгажээ.
Газар өмчлүүлэх хугацааг сунгаснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд Монгол Улсын 2,7 сая иргэний 90.81 хувь буюу 2,5 сая гаруй иргэн Үндсэн хууль, бусад холбогдох хуульд заасан эрхээ эдэлж газраа хувьчилж авах боломж бүрдэх юм байна.
Энэ хуулийг санаачлагчид доорх үндэслэлээр уг хуулийн төслийг санаачилсан байна.
Монгол Улсад өрхийн зориулалтаар газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2008 оноос тус тус мөрдөгдөж байгаа юм. Эдгээр хууль хэрэгжиж эхэлсэнээс хойших есөн жил гаруй хугацаанд нийт хүн амын дөнгөж 9,19 хувь нь газраа өмчилж авчээ.
2010 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 115525,9 мянган га буюу 73,86 хувь, хот, тосгон бусад суурины газар 620,6 мянган га буюу 0,39 хувь, зам, шугам сүлжээний газар 407,1 мянган га буюу 0,26 хувь,ойн сан бүхий газар 14297,9 мянган га буюу 9,13 хувь, усны сан бүхий газар 682,8 мянган га буюу 0,44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 24877,3 мянган га буюу 15,91 хувийг тус тус эзэлж байгаа юм байна. Энэ мэдээллээр иргэдэд өмчлөх боломжтой хот, тосгон бусад суурин газрын нийт газар нутагт эзлэх хэмжээ ердөө 39 хувийг эзэлж буй аж.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 255458 иргэн 28287,68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж авчээ. Мөн 2003 оноос 2011 оны эхний хагас жил хүртлэх ес жил орчмын хугацаанд улсын хэмжээгээр 28287,68 га газрыг 255458 иргэн хувьчилж авсан нь нийт хүн амын 9,19 хувийг, иргэдийн хувьчилж авсан газар нийт газар нутгийн 0,19 хувийг эзэлж байгаа ажээ.
Газраа хувьчилж авсан иргэдийн тоог засаг захиргааны нэгжээр гаргаж үзэхэд улсын дундаж 9,19 хувь байгаа бол, нийт хүн амын 45 орчим хувь оршин сууж буй Улаанбаатар хотод газраа хувьчилж авсан иргэд нийт оршин суугчдын 7,54 хувийг эзэлжээ. Хот суурин газарт ялангуяа нийслэлд газаргүйдээ биш дэд бүтэцтэй зах зээлд ойр, эдийн засгийн ач холбогдол өндөртэй газар багассантай холбогдож иргэд газар хувьчилж авах хүсэлтээ ирүүлсэн ч шийдэгдэхгүй байсаар байна гэж хууль санаачилсан гишүүд үзжээ.
Монгол Улс нэг иргэнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг ч улсын нийт газар нутгийн дөнгөж 0,075 орчим хувийг эзлэх нутаг дэвсгэр бүхий нийслэлд хүн ам хэт төвлөрснөөс, ихэнх нутагт хүн амын нягтаршил ихэд сийрэг болсон байна. Мөн энэ төвлөрлөөс хамаарч нийслэлд олон тулгамдсан асуудал бий болсон гэж гишүүд тайлбарлажээ.
Газрын болон хот байгуулалтын тухай хууль, хот төлөвлөлттэй холбогдсон хууль, тогтоомжийн хүрээнд жил бүр Монгол улсын хэмжээнд Монгол улсын иргэн бүрт өмчлүүлэх газрын нөөцийг шинэчлэн тогтоож байх шаардлага зүй ёсоор урган гарчээ. Хэдийгээр Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх тухай хуулийн хүчинтэй мөрдөгдөх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд буюу нэг жил орчмын дараа дуусах ч газрыг иргэдэд өмчлүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн цаашид иргэдэд өмчлүүлэх газрын нөөцийг бүрдүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг ажлын бэлтгэлийг хангах шалтгаанаар энэ хуулийн үйлчлэх хугацааг таван жилээр сунгах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн байна.
Д.ОЮУН