ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байна. Коммунист намаас нэр дэвшичид Генадий Зюганов дэмжигчидтэйгээ уулзсан байна. ЗХУ хэдийгээр задран унасан ч Оросын Коммунист нам Ленины баримал, Зөвлөлтийн төрийн далбаа зэргийг бэлэг тэмдгээ болгосоор байна. Коммунист намынхан Ленины хөшөөнд цэцэг өргөжээ. Генадий Зюгавовын ярьж байгаагаар ЗХУ-ын үеийн Коммунист нам татан буугдсан. Харин одоогийн Коммунист нам бол Ардчилсан Орос улсын зүүн жигүүрийн нам гэнэ. Түүний намын мөрийн хөтөлбөрт банк, газрын тос, хөдөө аж ахуй зэргийн төрийн мэдэлд авах зэрэг багтаж байгаа. Мөн Зюганов хамтарсан эвслийн засгийн газар байгуулахыг хүсч байна. Залуу үеийн төлөөл нийгмийн тэгш байдлыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Оросын Коммунист нам нь Путины Нэгдсэн намын дараа орох том улс төрийн хүчин юм. Зюганов одоо 67 настай. Энэ удаа л ерөнхийлөгч болохгүй бол дараа боломж бага. Учир нь шинэ хуулийн дагуу ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил болсон. Генадий Зюганов 1996 онд Ерөнхийлөгч асан Борис Ельцинтэй эн тэнцүү өрсөлдөж байсан. 2000 онд Путинд ялагдаж байсан. 2008 онд Дмитрий Медведевт ялагдсан. Урьдчилсан санал асуулгаар тэрээр Путинтай хамгийн ойр нь буюу 20 гаруй хувийн санал авах магадлал байгаа.
Shuum.mn
Shuum.mn