logo
Утсаараа хэт их ярьж, мессеж бичих нь эрүүл мэндэд хортой

Утсаараа хэт их ярьж, мессеж бичих нь эрүүл мэндэд хортой

2012/03/03
Түргэний эмч ажилтай Канди Гэй ачаалалтай ажиллаж, мөн утсаар хэт их ярьж мессеж бичдэгээс болж мэргэжлийн өвчтэй болжээ. Тэрээр өдөр ч бай, шөнө ч бай унтаж байхдаа ажлаа хийж, хүнтэй утсаар ярьж мессеж бичдэг. Гэхдээ сэрээд сандаггүй. Өөрөөр хэлбэл унтаагаараа ярьдаг, бичдэг болжээ. Түүний аав Вейн Гей охиноо унтаагаараа мессеж бичиж байхыг нь олон удаа харсан байна. Гэхдээ унтаж байхдаа Канди Гэй ямар нэг санаанд оромгүй зүйл хийхгүй. Найз нөхөд ажлынхантайгаа энгийн яриа өрнүүлдэг байна. Эмч Акшэй Махадевиягийн ярьж байгаагаар унтаж байхдаа утсаар ярих эсвэл мессеж бичих нь нэг төрлийн өвчин аж. Учир нь зарим хүмүүс харахгүйгээр текст мессеж бичиж сурсан байдаг. Тийм хүмүүс зүүрмэглэж байхдаа эсвэл гүн унтаагүй байхдаа ийм үйлдэл гаргадаг байдаг. Эдгээр хүмүүс голдуу утсаар хэт их мессеж бичих, ядаргаанд орох, нойргүй олон хоног явах зэргээс болдог байна. Хүмүүсийн өвчний хүндрэлээс хамаарч зориулсан тусгай эмчилгээ байдаг. Гэхдээ энэ нь эмчлэхэд тийм хэцүү биш гэнэ. Утсаа дэргэдээ тавьж унтахгүй байх, эсвэл унтахаасаа өмнө бичих хүмүүстээ мессежээ бичээд амар тайван унтах, утасныхаа дууг хаахаас эхэлдэг байна. Канди Гэйн хувьд  түргэний эмч ажилтай учир, ажил дээрээ хэзээ ч дуудагдаж магадгүй болохоор утсаа байнга дэргэдээ тавьж унтдаг. Тэгэхээр Канди ажлаасаа түр чөлөө авч амрах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш