logo
Хөгжлийн бэрхшээлтэй мотоциклчин бусдад үлгэр болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй мотоциклчин бусдад үлгэр болж байна

2012/03/03
Ашли Фиолек гэдэг эмэгтэй мотоциклчин бусдын үлгэр жишээ болж байна. Үлгэр жишээ гэж онцолдгийн учир нь тэрээр хөгжлийн бэрхшээлтэй. Түүнд сонсгол байхгүй. Ярьж чаддаггүй ч тэрээр Америийн эмэгтэйчүүдийн бартаат замын мотоциклийн 3 удаагийн аварга юм. Тэрээр бусад тэмцээнээс олон алтан медаль хүртжээ. Түүний эцэг болон өвөө нь мөн бартаат замын мотоциклчин байсан. Гэхдээ өвөө нь түүнд их нөлөөлжээ. Ашли Фиолек төрөлхийн сонсголгүй, хэлгүй ч гайхалтай амжилтаараа бусад эмэгтэйчүүдийн бахархал болж байна. Тэрбээр зарим хүмүүс бартаат замын мотоциклын спортыг эрэгтэй хүний спорт гэж үздэг. Харин ч эмэгтэйчүүд энэ спортоор түлхүү хичээллэж, дайчин болох хэрэгтэй. Эмэгтэй гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч энэ спортоор хичээллэж чадна хэмээн илэрхийлжээ. Түүний өрсөлдөгчид нь түүнийг их үнэлж, хүндэлдэг байна.  Ашли Фиолек анхны сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй аварга тамирчин юм. Тэрээр бусад охидод хандан болохгүй юм гэж байдаггүй. Гол нь чи өөрөө л хөдөлмөрлөх юм бол бүх мөрөөдөл чинь биелэнэ гэж захидаг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш