logo
Солонгос чанадаг гоймон нүдний гэм болж, үнэ нь 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Солонгос чанадаг гоймон нүдний гэм болж, үнэ нь 50-100 төгрөгөөр нэмэгджээ

2011/06/04
Бид чинь анх Эрээнэнградаас орж ирсэн 100-ын гоймонгоор чанаж, дэвтээж иддэг гоймонтой дотно нөхөрлөсөн улс. Юм хөгжихийн хэрээр гоймонгийн хэрэглээ төгөлдөржиж, үнэ ханш, нэр төрөл нь олширсон гэж жигтэйхэн. Гоймонгийн наймаагаар дагнасан аж ахуйн нэгж  хүртэл байгуулагдаж, бондойж байгаа. Өөрөөр хэлбэл манайхан борцны бантан, лапшанаас илүүтэйгээр чанадаг дэвтээдэг гоймонгоор хөнгөн шингэн шөлөлчихдөг болсон нь харагдаж байгаа юм. Тиймээс ч сүүлийн үед Солонгосоос импортолдог гоймонгийн нийлүүлэлт саармагжсанаас  эрэлт ихээхэн өсөөд байгаа гэнэ. Хэдхэн өдрийн өмнө 70 тн-ын чингэлэг дүүрэн гоймон буухад л “пархийгээд” л дууссан аж. Түүгээр ч зогсохгүй өнөөх гоймонгуудын үнэ эрэлтээ дагаад өссөн байна. “Нонг шим” гэх солонгос брэндийн чанадаг мөөгтэй гоймон манайдаа хамгийн их борлуулалттай нь бөгөөд одоохондоо тасарчихаад байгаа юм байна. Харин кимчитэй, жантай, бяслагтай нь худалдаалагдаж байгаа ба хуучин 750 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо 850 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн “Нүүдэл” гэх мэт цөөн нэр төрлийн гоймонгууд байгаа хэдий ч Япон, Солонгосчууд шиг татахуйц амт шимттэй байдаггүй бололтой юмуу импортын гоймонд дарагддаг байсан. Одоо харин мөөгтэй “НОНГ ШИМ”-ыг эзэнгүй хойгуур зах зээлийг эзэгнэх шиг болж байгаа гэнэ.

Э.Болор www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш