АНУ-ын Лос-Анжелос хотноо «Спорт ба Эмэгтэйчүүд» Олон Улсын V их хурал боллоо.
Хуралд 130 гаруй орны төлөөлөгч оролцсоноос манай улсыг төлөөлж Монголын үндэсний олимпийн хорооны «Спорт ба эмэгтэйчүүд» комиссын зохицуулагч П.Тунгалаг, АНУ-ын Лос-Анжелос хотноо амьдардаг Монгол улсын гавъяат тамирчин С.Дашдулам нар оролцов.
Тус хурлаар спортын удирдах байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах талаар хэлэлцжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны «Спорт ба эмэгтэйчүүд» шагнал гардуулав. Тус шагналыг Энэтхэгийн Маниша Малхотра гардаж, тив тус бүрийн спортын гарамгай эмэгтэй зүтгэлтнүүдийг ОУОХ-ны цомоор шагнав. Энэхүү шагналыг 2009 онд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Арвин хүртэж байжээ. Мөн спорт, олимпийн хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх «Лос Анжелосын тунхаг» -ийг баталлаа.
Б.Төгрөгнаран