logo
МАК-ийн өв залгамжлагч Н.Цэлмүүн, Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой сүй тавьжээ

МАК-ийн өв залгамжлагч Н.Цэлмүүн, Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой сүй тавьжээ

2012/03/03
Тавь, жараад онд амьдралаа зохиосон бидний эмээ өвөө нар, ганц модон хайрцаг, нарийн төмөр ортой л гэр бүл болж байлаа хэмээн хуучилдаг. Тэгвэл дал наяад оныхон айлын хажуу өрөөнөөс амьдралаа эхэлсэн гэж ярьцдгаадаг. Харин шинэ цагийн залуучууд хөрөнгө хогшил, эд мөнгө харж гэр бүл зохиодог болж.
Саяхан л монголчууд дээд, доод зиндаанд хуваагдаж, баячуудын хүүхдүүд ядуу хүний үр хүүхэд хоёр хайр сэтгэлтэй болж, эцэг эхчүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч, элдэв саад бэрхшээл амсаж, зовж зүдэрч байгааг гадны киноноос л сэтгэл шимшрэн үздэг байлаа. Тэгвэл ийм байдал хаа сайгүй бий болж байна. Монголын шинэ цагийн баячуудын хүүхдүүд үзсэн харсан зүйл, идсэн уусан, сурсан мэдснээрээ хүртэл ялгарч, залуучуудын дунд зэрэг зиндаа үүсэх болжээ.
Монголын баячуудын хүүхдүүд нийлж, “Монголыг аварья” нэртэй клуб хүртэл байгуулсан гэнэ. Энэ клубт О.Чулуунбат гишүүний хүү Ч.Бөртэнбат, “Гацуурт”-ын Чинбатын охин Ч.Номин, “Мак”-ын Нямтайширын охин Н.Цэлмүүн, Бадамсүрэн гишүүний хүү Б.Бадрах, Сайхансамбуу гишүүний охин С.Эрдэнэтуул, “Хас”-ын Ганхуягийн дүү Ч.Ганзориг тэргүүтэй Монголын толгой баячуудын хүүхдүүд багтдаг аж.
“Монголыг аварья” клубынхэн том, том баяр ёслолоор байнга уулзаж, үнэтэй зоогийн газраар зугаалж, гадаадад хамт амарч зугаалж, хааяахан буяны үйлсэд хандив мөнгө өгч оролцдог аж. Үүнээс гадна тэд хоорондоо худ ураг болж, бас үеэрхэж нөхөрлөж, нэг ёсондоо зиндаагаа тодорхойлж байна. Саяхан гэхэд л Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн дүү Ганзориг Монголын хамгийн баян өв залгамжлагч бүсгүйгээр тодроод байгаа “Мак”-ын захирал Нямтайширын охин Н.Цэлмүүнтэй сүй тавьжээ.
Урьд нь амьдрал зохиож, нөхрөөсөө салаад байсан Н.Цэлмүүн бүсгүй шинэ оны босгон дээр сүйт залуутайгаа гадаадад амарч, зугаалж яваад ирсэн гэнэ. “Хас” банкны захирлын суудлаа өгч, Ерөнхий сайдын зөвлөхөөр хэдхэн cap ажиллаад л Сангийн дэд сайдаар томилогдсон Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзориг урьд нь Унгарт сурч байсан, ахтайгаа тун дотно байдаг нэгэн.
Тэгвэл Н.Цэлмүүн ч гэсэн ирээдүйн хадмуудтайгаа эртнээс эв эеэ олох гэж тун их хичээж байгаа бололтой. Тэрбээр Ч.Ганхуяг сайдын эхнэр Уянгатай хамтарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сан байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Тэргүүн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш