logo
Н.Энхбаярын хорхойтой араанд зуугдагсад

Н.Энхбаярын хорхойтой араанд зуугдагсад

2012/03/03
Өчигдөр Монголын улс тө­рийн хоёр нам баяраа тэм­дэглэн өн­гөрүүллээ. Гэхдээ удах­гүй “хоёр” биш “нэг” нам гэж хэлэх цаг ирж ма­гад­­гүй нь. “МАН, МАХН сон­гуульд эвсч оролцох та­лаар хэлэлцээд эхэлжээ” гэ­сэн мэ­дээлэл оны өмнө гарч байс­ныг уншигчид санаж бай­гаа биз ээ. Хоёр намын дарга уул­заж, сон­гуульд эвсч орох ший­дэлд үндсэндээ хүрсэн ч сууд­лын тоон дээрээ тохирч ча­даа­гүй талаар өгүүлсэн бай­сан. Н.Энхбаярын тавьсан са­нал арай л “даварсан” байсан учир МАН хүлээж аваагүй гэх. Үүнээс хойш л хоёр намын “Хаа ч цуг” гэсэн нэртэй эм­гэ­нэлт, инээд­мийн жүжиг эхэл­сэн түүх­тэй.
“Хаа ч цуг”. Н.Энхбаяр энэ үгийг МАН-ын дарга С.Бат­болд, У.Хүрэлсүх нарт үйл­дэл бол­гоноороо хэлсээр, ойлгуул­саар байна. Намынхаа нэг жи­лийн ойг “Эх орончдын баяр”-тай давхцуулсан нь ч МАН-д шахалт үзүүлэх зорил­готой нь мэ­дээж.
Үнэндээ энэ хоёрыг угаасаа л тусдаа нам гэж итгэлтэй хэ­лэхэд хэцүү байсан билээ. Өчиг­дөр гэхэд л хоёулаа Д.Сүх­баа­тарын хөшөөнд хүндэтгэл үзүү­лэх гээд төв талбай дээр мөр­гөлдчихөж байгаа юм. Нэг хүн хоёр нам үндэслэн бай­гуулдаггүй л байхгүй юу. На­рийн яривал, энэ хоёр намын дэм­жигчид нь ч нэг. МАХН МАН-аас /МАН, МАХН-аас ч юм уу/ өрх тусгаарласан ца­гаас хойш дэмжигчдээ “энер­ги хад­га­лагдах хууль”-ийн дагуу шил­жүүлж байгаа. Ойлгомж­той­­гоор хэлбэл, өнгөрсөн ху­­­­га­­цаанд МАН-аас гарсан, МАХН-д элссэн гишүүдийн тоо яг тэнцэнэ. Чухам ийм уч­раас хоёр нам сонгуульд эвсч орох нь ашигтай байгаа юм. Улс төрийн намуудын чансааг Ард­­чил­сан нам тэргүүлж, МАН хоёрдугаарт, МАХН гу­­­­ра­вдугаарт эрэмбэлэгдэх бол­­­­сон. МАН, МАХН нэгдсэн то­­­­хиол­долд тэдний нэр хүнд АН-ынхаас давах магадлал бага ч гэсэн байгааг олон судалгаа ха­­руулж буй юм.
Гэхдээ энд нэг учир бий. МАН-ын хувьд МАХН-тай эв­сэх шалтгаан нь сонгуульд ялалт байгуулахад оршиж бай­гаа бол Н.Энхбаярын хувьд сонгууль чухал биш МАН-ыг гартаа оруулах явдал юм. Тэр энэ намаас хэрхэн зай­луу­лагдсанаа одоо болтол хор­хойтой араандаа зуусаар яваа. Тиймээс сонгуульд эв­сэж орол­цох бол түүний хувьд зөв­хөн “МАН-ын толгойд да­хиан гарах” төлөвлөгөөнийх нь эх­ний хэсэг. Сонгуульд эвсчих л юм бол тэр хоёр намын нэгд­лийн талаархи дараагийн тө­лөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл­нэ. У.Хүрэлсүх, С.Батболд хоёр нам доторх “МАХН-д сэтгэл­тэй” гишүүдээ одоо ч гэсэн за­хирч чадахгүй, жижигхэн “сэ­­тэр”-ээр аргамжих аядаж бай­­гаа учир хоёр намыг нэгт­гэх нь Н.Энхбаярт хэцүү биш.
Харин нэгэнт МАН-д ороод ирсэн тохиолдолд тэрбээр өшөө авах их ан өрнүүлэх нь то­дорхой. Үүнд хамгийн тү­рүүнд У.Хүрэлсүх өртөнө. Зур­гийг нь Д.Сүхбаатарын тал­бай дээр залуучуудаар нь дэвслүүлж бахаа хангаад, да­раа нь улс төрийн тавцангаас үүрд арчиж хаях байх. МАН, МАХН эвссэн тохиолдолд ийм зүйл болох нь зөвхөн цаг хугацааны асуудал. Түү­ний “Бөгс долоогч” гэсэн тодор­хой­лолтод багтсан бүх хүнийг ийм хувь заяа хүлээж байгаа. Ил хэлээгүй л болохоос Н.Энх­баяр одоо өөрийг нь да­ган ха­райлгаж яваа нөхдийг ч гэ­сэн дот­роо бас л “Бөгс до­лоогч” гэж бодож байгаа нь то­дор­хой.
Харин Монгол Улсын хувьд эргээд 2008 оны сонгуулийн да­раах айдас хүйдэс ноёлсон бай­далд эргэж очно. Цалин нэм гэж хашгирахгүй, төв тал­бай дээрээ цуглан УИХ тар, Зас­гийн газар огцор гэж зориг­той дуугарч чадахгүй. Бүгд на­мын хүлээсэнд баригдан амаа үдүүлцгээнэ. Энэ бол Н.Энхбаярын хүсэл. Үнэн­дээ түүнд амаа үдүүлэхийг хү­сээ­­гүйдээ У.Хүрэлсүх өмнөөс нь эр­сэлж боссон. Тухайн үед энэ үйлдэл ард түмний хүсэл зо­рилгыг илэрхийлж байсан юм. МАХН-ын /тухайн үеийн нэрээр/ дарга нь У.Хүрэлсүх бо­ло­хоос илүү Н.Энхбаяр гэ­дэг хүнийг солих нь ард тү­мэнд чухал байсан болохоор тэр. Чухам энэ л Н.Энхбаярыг хам­­гийн их бухимдуулж бай­гаа байж ч мэднэ. Түүний хор­хой­той араанд зуугдсан нь зөв­хөн У.Хүрэлсүх болон “Бөгс до­лоогч” нар биш байж ч мэд­нэ…

 

Х.Батсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш