logo
Ираны сөрөг хүчнийхэн парламентад олонхи болно

Ираны сөрөг хүчнийхэн парламентад олонхи болно

2012/03/05
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн парламентын шинэ танхимд олонхийн суудал эзлэхээр болсон тухай Ассошиэйтед Пресс агентлаг сонгуулийн урьдчилсан дүнд үндэслэн мэдээллээ.
    Парламентын сонгуульд оролцсон 197 хүнээс 102 нь улс төрийн консерватив урсгалын төлөөлөгчид бол 6 гишүүн нь бие даан нэр дэвшигчид ажээ.
    "Ираны улс төрийн түүхэнд Ахмадинежадын эрин үе аажмаар төгсгөл болж байгаа бололтой" гэж Ираны нэртэй улстөрч Давуд Хермидас Баванд мэдэгдсэн байна.
    Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, парламентын сонгуульд өрсөлдөхөөр 5400 гаруй нэр дэвшигч бүртгүүлсэн боловч тус улсын Үндсэн хуулийг хамгаалах зөвлөл тэднээс зөвхөн 3400-г нь нэр дэвшигчээр баталжээ. Нэр дэвшигчид парламентын 290 суудлын төлөө өрсөлдсөн байна.
    Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон сонгуульд улс төрийн консерватив урсгалын төлөөлөгчид хүчтэй өрсөлдөгчид байв.
    Энэ удаагийн парламентын сонгууль нь олон улсын хориг арга хэмжээ авсны улмаас Ираны эдийн засгийн байдал эрс доройтсон үед болсноороо онцлог юм.
Д.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш