НҮБ болон Арабын улсуудын холбооноос /АУХ/ Сирийн байдлыг зохицуулах тусгай төлөөлөгчөөр сонгогдсон Кофи Аннан тус улсын мөргөлдөөн болж буй бүс нутгуудад очно. Үүнээс өмнө тэрбээр Нью-Йорк хот дахь олон улсын хамтын нийгэмлэгийн төв байранд зөвлөлдөөн явуулах ажээ.
Кофи Аннан гуравдугаар сарын 7-нд Каир хотод АУХ-ны төлөөлөгчидтэй уулзах бөгөөд үүний дараа Сирид очиж магадгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээлжээ. Түүний хэлснээр, Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Валери Амос, Сирийн Элчин сайд Башар Жаафари, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон тус байгууллага дахь Арабын зарим орны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн байна.
Д.Жаргал