Массачусетс муж улсын захирагч асан Митт Ромни Вашингтон муж улсад болсон сонгуульд олонхийн санал авснаар Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд ээлжит ялалтаа байгууллаа.
Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, саналын хуудсуудын 58 хувийг тоолсны дараа Ромни 36,3 хувийн санал авснаар ялах нь тодорхой болсныг албан ёсоор зарлажээ.
Конгрессын гишүүн Рон Пол 24,6 хувь, Сенатын гишүүн Рик Санторум 24,5 хувийн санал авчээ. Харин Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер асан Ньют Гингричийг бүгд найрамдахчуудын ердөө 11,3 хувь нь дэмжсэн байна.
Вашингтон муж улсад болсон энэ удаагийн санал хураалт нь эхнийх бөгөөд харин ялагчийг тодруулах санал хураалтыг тавдугаар сард хийхээр товложээ. Харин гуравдугаар сарын 6 буюу "супер мягмар гарагт" Америкийн 10 муж улсад сунгааны /праймериз/ хамгийн сүүлчийн санал хураалт нэгэн зэрэг болно. Энэ нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арванэгдүгээр сарын 6-нд болно.
Д.Жаргал