logo
Дөрөвдүгээр сард хувьсгал хийх гэнэ

Дөрөвдүгээр сард хувьсгал хийх гэнэ

2012/03/05
Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр иргэний хөдөлгөөнүүд сүр дуулиан болгож зарладаг Их хуралдайгаа дөрөвдүгээр сарын дөрвөнд хийхээр бол­лоо.
Энэ үеэр “Эх орон, тусгаар тогт­нол” хөдөлгөөн нэрийн дор нэгдэгсэд нөхцөл байдлаас хамаараад олон нийтийн жаг­саал цуглаан зохион байгуулж, дөрөвдүгээр сард хувьсгал хийнэ гэх боллоо.

Сонгуулийн хувьсгал хийхээр сэтгэл шулуудсан хэсэг бүлэг нөхөд сэмхэн тохироо хийснээ ийнхүү зарлачихав. “Сонгуулийн хувьсгал” гэсэн нь ард түмэнд арай боловсон маягаар харагдахыг эрмэлзсэн хэлбэр төдий зүйл байж болох юм. Угаасаа монголчууд сониуч ард түмэн учраас ямар хувьсгал хийх бол хэмээн нүд нь бүлтийж, чих нь сор­­тойж хүрэлцэн ирнэ гэж тоо­цоолж суугаа­гаас гар­цаагүй.
Сонгуулийн хувьсгал хийнэ гэдэг нь пар­ламентад суудалгүй улс­төрийн хүчнүүдийн хамгийн сүүлийн боломж гэнэ. Мэдээж УИХ-д суу­далтай МАНАН гэж цол­луулаад байгаа эрх баригчдын Сон­гуулийн хуулийг хэрхэн гар­гахаас асуудлыг ший­дэхээр хүлээзнэсэн гэж одоогоор бөөрөнхийлсөн хариулт өгөөд сууж буй.
Сонгуулийн хувьсгалыг хам­гийн ихээр өдөөж байгаа нь Хувьсгалт үндэсний зөв­лөлийн гишүүн О.Магнай гэнэ. АН-ын батлахыг өвөр­төлж, долоодугаар сарын нэг­ний үймээнээс амь хор­годсон гэх түүний хувьд өнөөдрийн нөх­­цөл байдлаас хэнтэй ч эв­лэрэхэд бэлэн болсныг нь ха­руулна.
Арга ч үгүй биз дээ. Олигар­хийн загалмайлсан эцэг Н.Энхбаяр олигар­хиуд­тай тэмцэж байхад ком­мунистуудыг устгана гэж амаа цууртал ярьсан О.Магнайн хувьд хувьсгалт гэдэг нэрийг зээлж, хувьсгал хийхийг санаархахыг хэн байг гэх вэ.
Хувьсгалыг уриалан дуудаж байгаа хүмүүс хэн нь хэн билээ гэдгийг дахиад нэг харъя. БНН-ын гэгч Б.Жаргалсайхан 2008 оны долоодугаар сарын нэгний үймээний үед ард түмнийг уриалан дуудаж явсан эрхэм. Байгуулсан намаа хувийн компани мэтээр үздэг эл эрхэм сонгууль дөхөхөөр хөлд нь хий орж, зах дээр наймаа хийхээс өөрцгүй аашилдаг. Сайд байхдаа улсын баяр наадам зохион байгуулж, мөнгө цохиж сурсан зангаараа ичих ч үгүй МАН-аас баяр наадам зохион байгуулъя. Танай намд намаа нэгтгэе хэмээн шалж, МАН-ын байрны босгыг элээсэн  сурагтай. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болж хоцорсондоо бухимдаж, ард түмнийг хувьсгалд уриалан дуудах гэж байна.
Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хувьд Ард түмний хуралдай нэрийн дор боломж олдвол төрийг эргүүлчих юмсан гэдэг биелшгүй мөрөөдлөөр жигүүрлэж ямар ч хамаагүй үнээр хуучны орон зайндаа хүрэхийг эрмэлзэж буй нь бусдаар хэлүүлэлтгүй нүүрэн дээр нь бичээстэй буй.   
Нөгөө талаас тэдэнтэй хүч хавс­рахаа амлаад бай­­гаа МоАХ-ны хувьд “Алтангадас” фракцитай эрт­ний тооцоогоо хийж л бай­вал бусад нь хамаагүй гэдэг бодол тээгсэд.
Өнгөн талдаа хэн хэн нь одоогийн засаглалд шинэч­лэл хийх сонгуулийн хувьс­гал хийнэ хэмээн уриалан дуу­даж байгаа ч тэднийг хэн хэн бэ гэдгийг Мон­голын ард түмэн мэдэхийн дээдээр мэднэ.
Асуудлыг тайван замаар шийдэх боломж хэмээн тодорхойлж байгаа ч Сонгуулийн хуулинд бүдэрсэн дээрх нөхөд юу дайралдсанаа бариад тэмцэл хийж, нийгэмд эмх зам­бараагүй байдал үүсгэхэд бэлэн гэдгээрээ сүрдүүлэг хийж бай­гаа мэт. Үндсэндээ тэр нөхдийн хувьд Ард түмний хурал­­дай нэрээр хувьсгал хий­хийг санаархахаас хэт­рэх­гүй ч үр дүнд нь ард түмэн л хохироод үлдэнэ. Тэд­ний хувьд цаг нь ирэхээр хар толгойгоо бодохоос ард түм­нийхээ амьдралыг бодох нь юу л бол. Ингэдэг нь тэд­ний хууч өвчин хойно доо.
Эцсийн бүлэгт Монгол орныг хүчирхийлэлд жи­вүү­лэх хэрэггүй. Ард түмнийг хоо­­ронд нь алалдуулж, хувьс­галд уриалан дуудах нь хэнд хэрэг­тэй юм бэ.

Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш