Монголын боловсрол соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр багш нарын цуглааныг зохион байгууллаа. Багш нар цуглаад дахин ажил хаях шийдвэрт хүрсэн байна. Ажил хаялт гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэх бөгөөд хугацаагүй үргэлжлэх ажээ. Ийнхүү тэд бүх сургуулиудын захиргаанд мөн мэдэгдэл хүргэж буй бөгөөд “2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх” гэсэн заалт хэрэгжихгүй байгаа тул хугацаагүй ажил хаялтаа үргэлжлүүлэн хийх болсноо мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэлд дурьджээ.
Засгийн газар, УИХ-д мөн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд түүнийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөн нэмэгдэж, иргэд, хөдөлмөрчдийн ахуй амьдрал доройтож, төгрөгийн худалдан авах чадвар буурч, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нь амжиргаанд хүрэлцэхгүй байгаад бухимдан боловсролын салбарын ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж өнгөрсөн жилээс эхлэн УИХ, Засгийн газарт удаа дараа санал, шаардлага тавин тэмцэж байгаа хэдий ч өнөөдрийг болтол шийдвэрлэгдсэнгүй.
Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө: “Цалин тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин өсгөнө, ...нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар цалинг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ” хэмээн тусгасан заалт, амлалт сонгуулийн бүрэн эрх нь дуусгавар болоход бодитойгоор биелэхгүй нь тодорхой боллоо.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн 2011 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрийн нэмэлт хэлэлцээрийн “2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шийдвэр /2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах/-ийг 2012 оны 03 дугаар сарын 08-наас өмнө УИХ-аас батлан гаргахыг шаардаж байна.
Багш, боловсролын салбарын ажилтнуудын дээрхи шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаялтыг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8.00 цагаас үргэлжлүүлэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.