Сүүлийн хэдэн сарын турш эзгүй байсан Төрийн өмчийн хорооны дарган асуудал дахин хэдэн сараар хойшлох нь. Улс орны өмчийн түлхүүрийг атгаж суух жасын няравын хариуцлагатай албанд Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал томилогдох тухай ярьж байсан ч байдал өөрөөр эргэжээ. Төрийн албаны зөвлөл өчигдөр хуралдаж, Төрийн өмчийн хорооны дарган сонгон шалгаруулалтыг хойшлуулсан аж.
ТӨХ-ны даргад нэр дэвшээд байсан 10 гаруй эрхмээс хамгийн магадлал өндөртэйд тооцогдож байсан Б.Заяабалыг шаардлага хангахгүй хэмээн зөвлөлийн гишүүд үзсэн байна. Тиймээс ч Төрийн албаны зөвлөл хүлээж авахгүй гэсэн учир Б.Заяабал нэрээ дэвшүүлээгүй аж.
Ингэснээр олон cap сунжирсан Төрийн өмчийн даргын асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилж буй юм. Уг нь өнгөрсөн сард багтаан шийдвэрлэнэ гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам мэдэгдэж байсан билээ.
Харин Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга удахгүй тодрох бололтой. Шинэ сайдаа угтаад, дахин үдэх эсэхдээ тулаад байгаа яамны Төрийн нарийн бичгийн даргад гурван ч генерал өрсөлдөж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан генерал Ц.Тогоо, генерал Я.Чойжамц, н.Сосорбарам нар тунаж үлдээд байгаа юм. Тэднээс Ц.Тогоо генерал бараг тодорхой болжээ. Энэ сардаа багтаж Батлан хамгаалах яам Төрийн нарийн бичгийн даргатай болох аж.
Зууны мэдээ