logo
Өсвөр насны хүүхэд долоон цаг унтахад хангалттай

Өсвөр насны хүүхэд долоон цаг унтахад хангалттай

2012/03/05
Эцэг эхчүүд, хүүхдүүдээ их унтах маш сайн гэж ойлгодог. Гадуур тараагддаг хөтөч материалуудад ихэвчлэн есөн цаг унтахыг зөвлөдөг боловч Brigham Young University-ээс явуулсан нэгэн судалгааны үр дүнд өсвөр насны хүүхдүүд бүрэн долоон цаг унтахад л хангалттай гэж үзжээ.

Судлаачид унтаж амрах хугацаа нь хөдөлмөрийн бүтээмж, хүүхдүүдийн амжилтад нөлөөлж байгаа талаар судлахаар америкийн нэгдсэн улс даяар нийт 1724 бага болон арван жилийн сургуулиудын сурагчдыг хамруулан судалгаагаа явуулжээ.
Тэд их унтах тусам, үр дүн өндөртэй биш юм аа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл долоон цаг унтаж амардаг сурагчид есөн цаг унтаж амардаг хүүхдүүдээс сурлага, дүнгийн хувьд давуу байжээ.

Судлаачид судалгааныхаа үр дүнд дараах зөвлөмжийг гаргажээ.
• 10 настай хүүхэд-шөнө бүр 9-9,5 цаг унтаж амрах
• 12 настай хүүхэд-шөнө бүр 8-8,5 цаг унтаж амрах
• 16 настай өсвөр насныхан -шөнө бүр 7 цаг унтаж амарвал хангалттай гэж үзсэн байна.

Хүүхэд сахилгагүйтэх үед ч ирээдүй нь төлөвшиж байдаг

Маш олон залуу эцэг эхчүүд бяцхан үрсээ хөдөлгөөнд ороод сахилгагүй болох тэр л үеэс эхлээд алганы амт үзүүлэх асуудал дээр эргэлзэж эхэлдэг. Тэдний зарим нь юу ч бодолгүй хааяадаа нэг өгзөг дээр нь алгадаж байхад, зарим нь хүүхдүүдээ зодохоос зайлсхийдэг. Хүүхдээ алгадах нь тэдний зан байдлын төлөвшилд хэрэгтэй. Би үүнийг огт буруу гэж боддоггүй. Тэдэнд найз биш эцэг эх хэрэгтэй хэмээн нэгэн эх хэлсэн байна. Харин үүний талаар уг салбартаа тэргүүлэх зэргийн мэргэжилтэн Brett Berk ингэж зөвлөж байна. Би хүүхдээ зоддог эцэг эхчүүдийн эсрэг байдаг.

Яагаад гэвэл:
-Хүүхэд сахилгагүйтэж байгаа ч ирээдүйнхээ төлөвшлийг олж байдаг. Жишээ нь хэрвээ та хүүхдээ болохгүй зүйл хийх бүрт нь зодоод байвал тэр яг л адилхан том болоод асуудлыг хүчээр шийдэхийг оролдох болно. Ихэвчлэн бөгсөн дээрээ алгадуулдаг хүүхдүүд хүчээр юмыг шийддэг, ууртай, гомдомтгой, өөртөө итгэлгүй ганцаардмал болох нь олонтаа.

-Түүнээс гадна алгадах нь эцэг, эхчүүдийг тайвшруулдаг. Тэд уурласан үедээ бие дэх адреналин нь ихсэж түүнийгээ ямар нэгэн хүчтэй цохих үйлдлээр гадагшлуулдаг. Ингэж сөрөг энергиэ гаргаснаар бид тайвширдаг. Иймд бид уурласан үедээ "тулааны байдал"-д байдаг. Гэхдээ ганц удаагийн алгадалт маш том муу нөлөө дагуулж болдог. Зарим нь цохих үйлдлээ хянаж чаддаггүй, заримдаа бүр тэд хүүхэддээ ямар гэмтэл учруулсанаа дараа нь хөхөрсөн биеийг харж байж л мэддэг.

-Хүүхдүүд ер нь эцэг эхийнхээ л үйл хөдлөлийг дуурайдаг тиймээс ч хүүхдээ ирээдүйд ямар хүн болгох чинь таниас л шалтгаална шүү. Жаахан хүүхдүүд "болохгүй зүйл" хийсэндээ бөгсөн дээрээ алгадуулж байгаа эсвэл зодуулж байгаа хоёроо арай л ялгаж салгаж чадахгүй. Тэд зүгээр л тэдний ямар нэгэн үйлдэл нь аав, ээжийх нь уурыг хүргэж тэд зодуулаад өвдөлт мэдэрч байгаагаа л мэддэг. Ингээд хүүхдүүд маань ах, эгчийгээ, найзыгаа эсвэл цуг тоглож байгаа хүүхдээ дүргүйгээ хүрвэл цохиж эхэлдэг. Хүүхдүүд эцэг, эхээ л дуурайдаг.

Эцэст нь хэлэхэд хүүхэд чинь юм хулгайлах ч юм уу оролдох ёсгүй зүйлсээр тоглох аваас тэднийг шийтгэх нь зүйн хэрэг боловч хүүхдээ хүмүүжүүлэх аргаа үүгээр орлуулбал энэ бол жинхэнэ алдаа болно гэдгийг хэлье.

"Геологи уул уурхайн мэдээ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш