logo
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үзэл бодлын ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үзэл бодлын ялгаа

2012/03/05
Эмэгтэй хүн хуримын цагаан даашинз өмсөөд хайртай залуутайгаа хуримын бөгжөө солилцоод гэрлэлтийн баталгаа авахыг тэсэн ядан хүлээдэг бол харин эрчүүд ганц бие байдлаасаа тэр бүр амархан салахыг хүсдэггүй байна.

- Эмэгтэй хүн гэрлэлтийн баталгаа авч хайртай залуутайгаа нэг гэрт амьдарсан цагт санаа нь амарч өөртөө итгэлтэй байдлыг мэдэрдэг. Гэтэл эрэгтэй хүн эсрэгээрээ эрх чөлөөтэй байдлаа алдахаасаа айдаг.

- Эрэгтэй хүн өөрөөсөө илүү ухаантай эмэгтэй хүнтэй амьдрахаас битүүхэн болгоомжилдог. Учир нь эцгийн эрхт ёсыг халж хэт их эрх мэдэлтэй болчихоно гэж үздэг. Харин эмэгтэй хүний хувьд эсрэгээрээ байдаг. Тэд ухаалаг эр хүнийг ямагт эрж хайж явдаг. Учир нь айл гэрийг авч явах гол тулгуур багана болохоор тэр шүү дээ.

- Эрчүүд эмэгтэй хүнийг өөрөөс нь илүү орлого олоход нь дурамжхан байдаг. Харин эмэгтэй хүний хувьд бол эрэгтэй хүн их орлого олж чадаж байвал баярладаг.

- Эрэгтэй хүн өөрөө зугаа цэнгэл хөөж явах дуртай мөртлөө эмэгтэй хүнийг тэгж явахад нь дургүй байдаг. Эмэгтэй хүн өөрөө ч тэр хар хүнээ ч тэр яг адилхан тийм зүйлд явуулах дургүй байдаг.

- Эрчүүд өөрсдийгөө байгалиас заяасан хүчирхэг улсууд гэж боддог. Гэтэл бодит амьдрал дээр тэд сэтгэлийн тэнхээ муутай улсууд байдаг. Харин эмэгтэй хүн сул дорой хэдий ч агуу их сэтгэлийн хаттай байдаг.

- Эмэгтэй хүн эрт хүнтэй суухыг хүсдэг. Харин эр хүн оройтож гэрлэх нь зев гэж үздэг.

- Эрэгтэй хүн анхны хүүхдээ хүү байгаасай гэж боддог бол харин эмэгтэй хүн охин байгаасай гэж боддог байна.

- Эр хүн эрх мэдлийг илүүд үздэг байхад эмэгтэй хүн эрх тэгш байдлыг эрхэмлэдэг байх жишээтэй.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш