Дуучин Селин Дион Лас Вегаст ирэх гуравдугаар сард хийх байсан тоглолтуудаа цуцаллаа. Хоолойны өвчний улмаас эмчийн зөвлөгөөг даган ийм алхам хийсэн байна. Нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр тэрбээр дор хаяж найман долоо хоног хоолойгоо амраах хэрэгтэй гэнэ.
“Дуулахад асар хүндрэлтэй байна. Хэсэг амарсны дараа зүгээр байх болов уу гэж бодтол тэгсэнгүй. Яах ч арга алга даа” хэмээн Селин Дион сэтгүүлчдэд ярив. Түүний тоглолтын тасалбар 250 ам.доллараар зарагдсан байжээ.