logo
Монгол мал, мах хоёр Хятадын өмч болчихов уу?

Монгол мал, мах хоёр Хятадын өмч болчихов уу?

2012/03/06
Сар шинийн өмнөхөн махны үнийн хөөрөгдөлт газар авч төрөөсөө эхлээд сандралд орсон. Нэг үгээр хэлбэл эдийн засгийн дайн хүрээгээ тэлсээр махны талбарт хүрч хэтэвчээр нь дамжуулж ходоодоор нь хороох махны дайн үргэлжилсээр. Үеийн үед хятадууд шунахай сэтгэлээ нааш харуулж, шүлсээ гоожуулан Монголыг залгих гэж амаа ангайсаар байсныг хүн бүр мэднэ. Монголын салхи баруун хойноосоо сэвэлздэг бол зах зээлийн шуурга өмнө зүгээс эхлэх болжээ. Хатуухан хэлбэл төр засгийн бодлогын зохицуулалт хэт их алдагдсан нь өмнөд хөршийг “бэрсийн нүүдэл” хийх хэмжээнд хүргэчихлээ. Монгол Улс хөдөө аж ахуйдаа суурилсан эдийн засагтай улс.
 Сүүлийн үед уул уурхай гэж савчиж байгаа ч эцсийн үр дүнд эргээд л мал аж ахуй дээрээ унах нь тодорхой. Гэвч өнөөдрийн үлгэрээр махыг нь урагш зөөгөөд байвал хэдэн жилийн дараа “хөдөө аж ахуй” гэх үг хэллэг домог болон үлдэхэд ойрхон болоод байна. Хаврын сар гарав уу үгүй юу нийслэлчүүд маань цагаан хоолтон болох үүд нээгддэг.
Энэ нь монголчуудын нэгэн эмгэнэлт үзэгдэл юм. Эх орондоо 40 гаруй сая толгой малтай гэж гайхуулах хэдий ч нийслэлийнхэн нэг оройныхоо хоолонд 40 ширхэг ч мах хаячих чадваргүй болжээ. Сар шинийн өмнөхөн махны үнийн хөөрөгдөлт газар авч төрөөсөө эхлээд сандралд орсон. Нэг үгээр хэлбэл эдийн засгийн дайн хүрээгээ тэлсээр махны талбарт хүрч хэтэвчээр нь дамжуулж ходоодоор нь хороох махны дайн үргэлжилсээр.
Үеийн үед хятадууд шунахай сэтгэлээ нааш харуулж, шүлсээ гоожуулан Монголыг залгих гэж амаа ангайсаар байсныг хүн бүр мэднэ. Монголын салхи баруун хойноосоо сэвэлздэг бол зах зээлийн шуурга өмнө зүгээс эхлэх болжээ. Хатуухан хэлбэл төр засгийн бодлогын зохицуулалт хэт их алдагдсан нь өмнөд хөршийг “бэрсийн нүүдэл” хийх хэмжээнд хүргэчихлээ. Монгол Улс хөдөө аж ахуйдаа суурилсан эдийн засагтай улс. Сүүлийн үед уул уурхай гэж савчиж байгаа ч эцсийн үр дүнд эргээд л мал аж ахуй дээрээ унах нь тодорхой. Гэвч өнөөдрийн үлгэрээр махыг нь урагш зөөгөөд байвал хэдэн жилийн дараа “хөдөө аж ахуй” гэх үг хэллэг домог болон үлдэхэд ойрхон болоод байна.
Нийслэлийн зүүн баруун хоёр хилээр мах орж ирэхээ больсон гэх мэдээллийн мөрөөр Эмээлт орлоо. “Мах авна” гэсэн хаягтай жижиг шавар байшингууд бүгд цоожтой. Хаа нэг газар түүхий эд авч буй цэгүүд ажиллаж харагдана. Баруун аймгуудаас ирж буй махыг хятадууд мөнгөөр зодоод авчихаж байгаа болохоор ганц хоёр сая төгрөгөнд эргэлдэх нийслэлийн “Хүчит шонхор”, “Нарантуул”, “Хархорин” захын махыг хангадаг ченжүүд үндсэндээ ажилгүй болсон сурагтай.
Жип хөлөглөж, нарийн цагаан тамхи татсан өмнөд хөршийнхөн авсан махаа нөөцлөөд ахиухан болоод ирэх цагт шууд л Замын- Үүдийг зорьдог гэнэ. Замын үүд дээр унаагаа сэлгээд ямар ч бичиг баримт шаардахгүйгээр өмнөд хөршөөс ирсэн битүү бүрхүүлтэй хүнд даацын машинд ачуулаад хил давуулдаг байна.
Тарган туранхай нь хамаагүй ч мал нь амьдаараа биш юмаа гэхэд мах, нэхий болон хилийн дээс давсаар л...
Гэтэл нийслэлчүүд эхэлж буй хаврын урт өдрүүдийг сэтгэл санаагаар уначихсан угтаж буй нь ядуусын хороололд орших өлсгөлөнгийн тэмдэглэл шиг харагдаж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Нэг сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай нийслэлээ тэжээж чадахгүй байгаа Монгол Улс дэлхийд нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг гэж гайхуулаад ч хэрэггүй. Олон улсын эдийн засгийн уналт өсөлтийг судалдаг хардаг ажиглагч гэж байдаг л байлгүй. Тэр хүмүүс өнөөдөр Монголын эдийн засаг тэр дундаа махны уналтыг нь хараад юу гэж дүгнэж суудаг бол. Хүн хувцас авахгүй яваад байж болох байх.  Арга ядахад амьтан хүний хуучныг олоод өмсчихөж дөнгөн. Харин хоолгүй бол нэг өдөр бүү хэл нэг цаг ч тэсэхэд бэрх. Ядаж л бие организмд нь өөрчлөлт орж наад зах нь ханиад хүрэх нь ихэснэ шүү дээ. Тэгээд ч өдөр шөнөгүй мах иддэг монголчууд гэнэтхэн цагаан хоолтон болно гэж үгүй. Ингээд махсаад ирэхийнхээ цагт гэр хорооллын гудамж шиншлэн шогших золбин нохой, гандангийн тагтаа хоёроороо л хооллох байх даа, хөөрхийс.
Нөөцийн мах гэж хөөрхийлөлтэй тоо баримттай хэдэн килограмм мах цагаан сарын өмнөхөн тараагаад дууссан. Үлдэгдэл нь хэзээ гарч ирж нийслэлийнхнийг баярлуулахыг бурхан л мэдэх байх. Гэхдээ өнөөх “нөөц” нэртэй худалдаалагддаг мах нь гарч ирүүтээ ар, өврийн хаалгаар урсаж хэдэн ченж нарын гарт очоод л дуусчихна. Өнөөдөр хүнсний зах дээр нэг килограмм үхрийн мах найман мянган төгрөг гарчихсан байна. Үхрийн мах бол хамгийн өргөн хэрэглээний мах. Хамгийн хямдхан гэгддэг тэмээний мах зургаан мянга гаруй төгрөг болчихсон байна.
Махны үнээ дагаад хонины толгой, зүрх, гэдэс дотор 500-1500 төгрөгөөр нэмэгдчихсэн байх жишээтэй. Ингээд хөөрхий нийслэлчүүд хаврын хавсаргад гаднаасаа цохиулж дотроосоо ходоодны хоосонд сэгсчүүлээд усан луу жилд өөхлөхөөсөө өеөдөх нь их байх бололтой. Эмээлтээс хийх сурвалжлагыг Эрээнээс эхэлбэл зүгээр санагдах юм.
Монголчуудаас мөнгөөр зодож авсан махаа эргүүлээд хоёр дахин өндөр үнээр урдаас оруулж ирж зарах сурагтай. Энэ нь монголчуудыг элэглэж буйн шинж биз дээ. Дэлхий нийтэд 179 орны, долоон тэрбум хүн жилдээ 250.9 сая тонн мах хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Үүний 28.6 хувийг нь иддэг. Энэ жагсаалтыг монголчуудыг махны дутагдалд оруулаад байгаа хятадууд тэргүүлдэг юм байна. Харин удаах байруудад АНУ, Герман, Бразил, Орос, Мексик, Франц, Энэтхэг, Япон, Итали зэрэг махны хэрэглээ ихтэй орнууд ордог ажээ.
Энэ бүх тоог “Eurasia Capital Management” болон “Eurasia Capital Mongolia” байгууллагаас хийсэн судалгаа илтгэж байна. Улс орны хөгжлийг иргэдийнх нь жилд идэж байгаа махны хэмжээгээр тодорхойлох нь ч бий. Энэ жишгээр бол Дани нэгдүгээрт, араас нь Шинэ Зеланд, Люксембург, Кипр , АНУ зэрэг орон дараалдаг.
Малын тоо толгой цөөн улс орнууд мах идэж болоод байхад мал аж ахуйгаар хөгжиж ирсэн Монгол махгүй болох төвшинд хүрээд байгаа нь аймшигтай санагдана. Гэхдээ дэлхийн улс орон эдийн засгийн дайны сумаа монгол уруу чиглүүлснээс улбаалж манайхан махны хямралд орчихсон юм биш шүү дээ.
Өмнөх их гүрний далд бодлого, Монгол Улсыг мөхөөх алсын хараанд нь ийм амархан унаж нийтээрээ будаа буцалгаж, гурил жигнэн идэж хоноход хүрээд байна. Нэг үгээр хэлбэл гадаа гандаж хөдөө хөхөрч яваа малчид маань ч махгүй хонохын зовлонг үзээд эхэлчихжээ. Учир нь оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж өнгөтэй, өөхтэйгөөс нь шилж нядлаад зах зээл дээр авчраад тушаачихсан.
 Үлдсэнээс нь өөрсдөө эр сүвтэй хэдийг нь жаахан шилэмдээд идшиндээ хэрэглэж хүрээ хотод буй ах дүү нартаа гуя хаагаар нь хувааж өгсөөр хаврын сар гарав уу үгүй юу л борцондоо орчихсон байгаа. Үхрийн өрөөл борцыг олон ам бүлтэй айл дорхноо л идээд дуусчихна. Ингээд л хоосон хонох мөчөө хүлээх болоод байна. Малтай л хүн махтай байна гэсэн тогтолцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн нийслэлийнхэн биш нийтээрээ махны дутагдалд орчихжээ.
Дуут дохио хангинуулан өмнөд хөршийг зорих галт тэргэнд хэдэн тонн мах яваа бол гэж сэтгэл түгшин бодлогоширлоо. Улаанбаатарын зүүн, баруун хоёр хилийн мах борлуулах цэг. Үүдээ барьж Хятадуудын гараар дамжсан хэдэн халтар төгрөгийн эрх мэдэлд орлоо. Удахгүй малчдын хотонд хятад хүн орж суухыг үгүйсгэх арга алга.
Уг нь монгол нутаг дээр байгаа монгол мал Хятадын хөрөнгө биш л баймаарсан. Эсвэл мал нь хятадын өмч болохоор мах нь ямар хараа хяналтгүй хилийн дээс алхаад байдаг юм болов уу. Юутай ч үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсон энэхүү асуудлыг цэгцэлж монгол нь малтай нийслэл нь махтайгаа байвал зүгээрсэн. Энэ талаар санаа тавьдаг ямар нэгэн байгууллага байна уу, та минь ээ.
В.Нэргүй
Эх сурвалж: "Unen.mn"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш