logo
Талхны үнэ нэмэгдлээ

Талхны үнэ нэмэгдлээ

2012/03/06

Сар шинийн баярын дараах долоо хоногт хүнсний зах, дэлгүүрээр талх ховордсон байсан бол өнгөрөгч амралтын өдрүүдэд зүсмэл талхнууд 50-100 төгрөгөөр нэмэгдсэн үнээр худалдаанд гарч эхлэв. 

Тухайлбал 550 төгрөгийн үнэтэй зүсмэл хар талх 650 төгрөг болж, 850 төгрөгөөр зарагдаж байсан зүсмэл талх 950 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Талхны үнэ нэмэгдсэн үндэслэлийг худалдагч нар үйлдвэрээсээ нэмэгдсэн өртөгөөр ирсэн гэсэн тайлбар өгч байна.   Харин «Талх чихэр» , «Атар өргөө»  компанийн дугай талх одоогоор худалдаанд хараахан гараагүй байна. Өнгөрсөн жил тус компаниуд цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой  дугуй талхныхаа үнийг 20 төгрөгөөр нэмсэн бөгөөд энэ удаагийн нэмэгдлийг одоогоор тайлбарлаагүй байна.

Г.Урантуяа
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш