«ASIA CUP OPEN-2012» Дэлхийн үсчин, гоо заслын холбоо /ДҮГЗХ/-ноос явуулдаг Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Окинава хотод өнгөрсөн сарын 18-20-ны өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнний ганцаарчилсан эрэгтэй кератив төрлөөр Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай тэргүүн байранд шалгарч, Ази тивийн аварга цол, алтан медалийн эзнээр тодорлоо.
Тэмцээнд «Vidal» салоны Д.Одонгоо захиралтай хамт олон амжилттай оролцож Н.Алтаншагай, С.Мөнхнасан нар эрэгтэй кератив төрлөөр ур чадвараа сорьж, багаараа гуравдугаар байр эзэлсэн байна. Энэ үеэр Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн ахлагчтай манай баг хамт олон ДҮГЗХ-ны хүндэт дипломоор шагнуулжээ.
Б.Төгрөгнаран
МОНЦАМЭ