logo
Сурагчид 14 хоног амарна

Сурагчид 14 хоног амарна

2012/03/06

ЕБС-ийн сурагчдын гурав­дугаар улирлын амралт энэ сард эхэлнэ. Тодруулбал, энэ сарын 22-ноос эхэлж сурагчид 14 хоног амарна.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид, 3, 8 дугаар ангийнхан, 11 жилийн сургалттай 4-11 дүгээр ангийн сурагчид ижил амрах юм байна. Сурагчдын хичээл ирэх сарын 5-нд орох аж.

Ерөнхий боловсролын сургуу¬лийн сурагчдийн амралтад багш нарын ажил хаялт нөлөөлөх талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын хөгжлийн төлөвлөлт, хөтөлбөр, төслийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Балжиннямаас тодруулахад «Өмнө нь багш нар долоо хоногийн ажил хаялт зарлаж байсан.

Гэтэл одоо бас дахин ажил хаялт зарлах тухай ярьж байна. Багш нар ажил хаясан ч сурагчдын амралт хуваарийн дагуу явагдана. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй» гэлээ.

Д.Догсмаа
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш